Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг дэлхий даяар “International AIS Day” буюу Олон улсын нисэхийн мэдээллийн үйлчилгээний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг 1953 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас Annex 15–Aeronautical Information Services-ийн Стандарт, Зөвлөмж (SARPs)-ийг анх баталсан түүхэн үйл явдалтай холбон тэмдэглэдэг бөгөөд нислэгийн аюулгүй, тасралтгүй, үр ашигтай ажиллагааг хангахад нисэхийн мэдээллийн үйлчилгээний гүйцэтгэх чухал үүргийг онцолдог.

AIS нь уламжлалт мэдээллийн үйлчилгээний тогтолцооноос Aeronautical Information Management (AIM) буюу нисэхийн мэдээллийн удирдлагын дэвшилтэт систем рүү үе шаттайгаар шилжин хөгжиж, иргэний нисэхийн салбарын дижитал шилжилт, агаарын навигацийн орчин үеийн хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болоод байна.

АНУ-ЫН ХОЛБООНЫ НИСЭХИЙН ЗАХИРГАА НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАШИНУУДЫГ ТРАНСПОНДЕРООР ТОНОГЛОНО

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа /FAA/ нисэх буудлын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор нийт 16.5 сая ам.долларын төсөв бүхий хөтөлбөр хэрэгжүүлж, нисэх буудлын үйлчилгээний автомашинуудыг транспондер төхөөрөмжөөр тоноглохоор болсноо мэдэгдлээ.

Энэхүү арга хэмжээ нь 2026 оны 3-р сард Нью-Йоркийн LaGuardia олон улсын нисэх буудалд Air Canada Express компанийн агаарын хөлөг гал унтраах автомашинтай мөргөлдсөн ослын дараа хэрэгжүүлж буй аюулгүй ажиллагааны шинэчлэлийн нэг хэсэг юм. Урьдчилсан мэдээллээр осолд холбогдсон гал унтраах автомашинд байршлын мэдээлэл дамжуулах транспондер төхөөрөмж суурилагдаагүй байсан байна.

Холбооны нисэхийн захиргааны мэдээлснээр эхний ээлжид АНУ-ын 264 нисэх буудлын нийт 1,900 орчим үйлчилгээний автомашинд “Vehicle Movement Area Transmitter (VMAT)” технологийг суурилуулах бөгөөд ингэснээр зурвас болон явгалах зам дээрх тээврийн хэрэгслийн байршлыг бодит цагийн горимоор хянах боломж бүрдэх ажээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/…/faa-equip-its-airport…/

АНУ-ЫН ТОМООХОН НИСЭХ БУУДЛУУД ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛЭЭ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

АНУ-ын иргэний нисэхийн салбарт сүүлийн жилүүдэд зорчигч урсгал эрчимтэй өсөж байгаатай холбоотойгоор олон улсын болон орон нутгийн томоохон нисэх буудлууд өргөтгөл, шинэчлэлийн төслүүд хэрэгжүүлж эхлээд байна. Шинэ терминал, нэмэлт гарц, явгалах зам, ухаалаг технологийн шийдлүүд зэрэг нь АНУ-ын нисэх буудлуудын ирээдүйн хөгжлийн үндсэн чиглэл болж байна.

Орландо олон улсын нисэх буудал – 6 тэрбум ам.долларын “Visioning Plan”

Orlando International Airport нь 2035 он хүртэл хэрэгжих 6 тэрбум ам.долларын хөгжлийн хөтөлбөрөө эхлүүлээд байна. Энэхүү төслийн хүрээнд:

• eVTOL буюу агаарын такси, дрон хүлээн авах “Vertiport” байгууламж

• Нүүр таних технологи бүхий зорчигч үйлчилгээ

• Ухаалаг ариун цэврийн өрөө, VR амралтын хэсэг

• 8,000 автомашины нэмэлт зогсоол

• Ачаа тээврийн шинэ байгууламж

• Терминал болон гарцын өргөтгөл

зэрэг ажлууд үе шаттайгаар хэрэгжинэ.

Остин-Бергстром нисэх буудал хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлнэ

Austin-Bergstrom International Airport нисэх буудал АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас (FAA) 108 сая ам.долларын санхүүжилтийн дэмжлэг авч, “Journey With AUS” төслөө хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд:

• 20 гаруй гарцтай шинэ Concourse B

• Терминал хоорондын газар доорх туннель

• Шинэ параллель явгалах замууд

• Нислэгийн саатлыг бууруулах агаарын талбайн шинэчлэл

хийгдэх бөгөөд 2030 он гэхэд ашиглалтад орохоор төлөвлөжээ.

Вашингтон Даллес нисэх буудал түүхэн хэмжээний өргөтгөл хийхээр төлөвлөж байна

Washington Dulles International Airport нисэх буудал ойролцоогоор 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай томоохон өргөтгөлийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Урьдчилсан мэдээллээр барилгын ажил 2027 оноос эхлэх боломжтой бөгөөд зорчигч урсгал өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор терминал болон дэд бүтцийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх зорилготой юм.

Дунд хэмжээний нисэх буудлууд ч шинэчлэлээс хоцрохгүй байна

АНУ-ын зөвхөн томоохон “hub” нисэх буудлууд биш, бүс нутгийн болон жижиг нисэх буудлууд ч өргөтгөл хийж байна.

Жишээлбэл:

• Hector International Airport 156 сая ам.долларын терминалын өргөтгөл хийж, гарцын тоогоо 9 болгож нэмэгдүүлж байна.

• Norfolk International Airport шинэ departure terminal, CBP facility болон зочид буудлын төсөл хэрэгжүүлж байна.

• Kirksville Regional Airport шинэ 6,500 sq.ft терминал барьж эхэлсэн бөгөөд 2026 онд ашиглалтад орох төлөвтэй байна.

Ирээдүйн чиг хандлага: “Smart Airport” ба хүчин чадлын өрсөлдөөн

АНУ-ын нисэх буудлуудын өнөөгийн хөгжлийн гол чиглэлүүд нь:

• Терминалын хүчин чадал нэмэгдүүлэх

• Агаарын талбайн хөдөлгөөний үр ашгийг сайжруулах

• Ухаалаг технологи нэвтрүүлэх

• Ирээдүйн eVTOL / Air Taxi системд бэлтгэх

• Зорчигчийн туршлагыг сайжруулах

зэрэгт төвлөрч байна. Эдгээр төслүүд нь COVID-19-ийн дараах зорчигч урсгалын сэргэлт болон АНУ-ын дотоод, олон улсын нислэгийн эрэлт өсч буйтай шууд холбоотой гэж салбарын шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: https://simpleflying.com/america-airports-major…/

ЕВРОПЫН НИСЭХИЙН САЛБАРТ AI ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ ЭРЧИМЖИЖ БАЙНА

Европын иргэний нисэхийн салбарт хиймэл оюун ухаан(AI)-д суурилсан технологийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, нисэх буудал, агаарын навигацийн байгууллага болон агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаандаа өргөнөөр нэвтрүүлж эхэлжээ.

ALG Global-ийн мэдээлснээр AI технологийг зорчигч урсгалын менежмент, нислэгийн саатлын урьдчилсан таамаглал, агаарын хөдөлгөөний ачааллын удирдлага, техник үйлчилгээний төлөвлөлт зэрэг чиглэлд ашиглаж байна. Мөн ATM automation, digital tower, SWIM зэрэг ирээдүйн агаарын навигацийн системийн хөгжүүлэлтэд AI технологийн хэрэглээ нэмэгдэж байгаа ажээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хиймэл оюун ухаан нь ойрын жилүүдэд нисэхийн салбарын аюулгүй байдал, үр ашиг, дижитал шилжилтийн гол хөдөлгөгч хүчин зүйлсийн нэг болох төлөвтэй байна.

Эх сурвалж: https://www.alg-global.com/en/aviation-ai-trends-2026/

ОЙРХИ ДОРНОДЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВРИЙН КАРГО ЗАХ ЗЭЭЛД НӨЛӨӨЛӨВ

Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны 2026 оны 3 дугаар сарын тайланд дурдсанаар олон улсын агаарын ачаа тээврийн эрэлт өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Тус байгууллагаас мэдээлснээр Ойрхи Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, агаарын тээврийн урсгалд үүссэн саатал, нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь олон улсын карго зах зээлд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн байна. Ялангуяа Персийн булангийн агаарын тээврийн томоохон зангилаа төвүүдийн үйл ажиллагаанд хүндрэл үүссэнээр Ойрхи Дорнодын агаарын тээвэрлэгчдийн карго эрэлт 54.3 хувиар буурч, хамгийн өндөр уналттай бүс нутаг болжээ.

Мөн дэлхийн худалдааны орчны тодорхойгүй байдал, тарифын дарамт болон тээвэр ложистикийн эрсдэлүүд нь агаарын карго салбарын өсөлтийг сааруулж буйг онцолсон байна.

Эх сурвалж: https://www.iata.org/…/pre…/2026-releases/2026-04-29-03/

https://ncac.mn/mn/news/post/1550

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Next post Нисэхийнхэн арсландаа хүндэтгэл үзүүллээ