“ИНҮТ” ТӨХХК болон БНСУ-ЫН “ХАНСЕО” их сургууль хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалт өнөөдөр “Буянт-Ухаа” ОУНБ-д боллоо.
Уулзалтад “ИНҮТ” ТӨХХК-ийг төлөөлж Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхмөнх, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Идэр, Хамтын ажилллагааны газрын дарга Р.Амарбаясгалан, Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Золбоо, Хансео Их сургуулиас Ерөнхийлөгч Хам Ги Сон, Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Ким Жин Ү, Аж үйлдвэрлэл-Академик сургалтын хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Ким Хён Сон, Солилцоо, хамтын ажиллагааны албаны дэд дарга Ким Дон Хо нар оролцлоо.
Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхмөнх өнгөрсөн хугацаанд Хансео Их сургуулийн оюутнууд манай байгууллагад үйлдвэрлэлийн дадлага, сургалтад амжилттай хамрагдаж ирсэн оюутан солилцооны хөтөлбөр нь хоёр талд харилцан үр өгөөжтэй байж, оюутнуудад практик мэдлэг, туршлага олгохын зэрэгцээ хоёр байгууллагын харилцааг бэхжүүлэх алхам болж байгааг онцлон тэмдэглээд манай улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг сургах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаад Хансео Их Сургуулийн Ерөнхийлөгч болон хүндэт төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.
“ИНҮТ” ТӨХХК-ийн зүгээс Улаанбаатар, Сайншанд дахь Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёрдогч төвд ажиллах Нислэгийн хөдөлгөөний удирдагч бэлтгэх асуудлаар болон иргэний нисэхийн үндсэн мэргэжилтнүүд бэлтгэх тэр дундаа нэн шаардлагатай байгаа аэродромын инженерийг сургах, тус сургуулийн төгсөгчдийн англи хэлний мэдлэгийг мэргэжлийн түвшинд буюу ICAO-ын LEVEL 4 хангах хэмжээнд бэлтгэх талаар Хансео их сургуулийн талтай ярилцлаа.
Хансео Их Сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон “ИНҮТ” ТӨХХК-тай нисэхийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын нарийн мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэн сургах тусгайлсан хөтөлбөрүүд гарган ажиллаж байгаагаа дуулгалаа.
Одоогийн байдлаар “ИНҮТ” ТӨХХК-д Хансео Их сургуулийн 2 төгсөгч ажиллаж байна.









More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
