“Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас 52,030 удаагийн рейсээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүй буюу хулгайгаар хил давуулсан нь ил болсон. Хулгайлагдсан 5.2 сая тонн нүүрс нь 5.0 тэрбум ам.доллар буюу 17.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээтэй гэсэн үг!!

ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий найман компани дээрх нүүрсний 1.1 сая тонныг нь гаалийн бүртгэлгүйгээр хилээр гаргасан.  1.1 сая тонн нь дээр дурдсан 17.5 их наяд төгрөгийн тав хуваасны нэг орчим буюу 3.7 их наяд орчим төгрөгт дүйцэх нүүрс болно.

Ц.Амгалан гэгч нь Хонг Конг болон БНХАУ-д боловсрол эзэмшсэн. MCS, “Энержи Ресурс”-т ажиллаж байсан “MCS-ийн” гэдэг бүлэглэлд багтах этгээд. Ц.Амгаланд нүүрс зөөсөн найман компаниас гадна, 

-Учралын Жадамба, Жаргалсайханы Төрболд нартай “Финоптис” ХХК, “Бэст рейт” ХХК /татан буугдсан/,

-“Манлай дорно” ХХК-ийг Баярсайханы Төгс-Эрдэнэ, Учралын Жадамба нартай,

-Насанжаргалын Энхтүвшинтэй “Очир манлай од консалтинг” ХХК, Универсал сервис ХХК-иудыг эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчээр Цэрэнгийн Түдэв, Түдэвийн Цэрэнпүрэв, Цэвээнравдангийн Баасандорж нар бүртгэлтэй байж байгаад хасагджээ. 2023.05.09-нд Өмнөговийн Цогтцэций агуулах, ШТС-ын зориулалтаар 20,000м2 газар эзэмшжээ.

-Витри сэндс ХХК: Хувь эзэмшигчид Батболдын Пүрэвжаргал, Болдбаатарын Анхбаяр нар. Гүйцэтгэх захирал Баянжаргалын Санчир.

Винтрак ХХК: Хувь эзэмшигч Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын “Ener Star Investment Limited”. Дорноговийн Өргөн суманд үйлдвэрлэлийн зориулалтаар 4,000,000м2 газар 2021 онд эзэмшсэн. Өмнөговийн Ханбогд суманд Гаалийн хяналтын талбайд 100,000м2 газар 2018 онд эзэмшсэн. Улаанбаатар хотын СБД-ийн 1-р хороонд худалдаа, нийтийн үйлчилгээ, цогцолборын зориулалтаар 630м2 газар 2022 онд ашиглах эрхээ авсан ДОЛООН компани бий. 

Ц.Амгалангийн нөхөр ҮСХ-ны дарга Б.Батдаваа гэгч бий. Ц.Амгалангийн аав нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ТНБД асан Т.Цэрэнпүрэв. Т.Цэрэнпүрэв, Сү.Батболд нар төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд буюу үеэлүүд.

2009 онд Сү.Батболд Ерөнхий сайд болмогцоо Т.Цэрэнпүрэвийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж байв. Т.Цэрэнпүрэвийн аав Цэрэнгийн Түдэв нь Сү.Батболдын эзэмшлийн “Чингис” зочид буудлын захирлаар ажиллаж байжээ. 

Гаалийн дарга асан Б.Асралт бол Сү.Батболдын эхнэрийн дүү. 2016 онд, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ГЕГ-ын даргаар томилогдсон хамгийн удаан, тогтвортой ажилласан дарга. 

2017 оны дундуур 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барааг хил, гаалиар татваргүй оруулж, улсыг хохироосон хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгээд!!

Нүүрсний сонсгол дээр шинжээч ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн төрсөн аавыг Хорлоогийн Баатар гэж танилцуулсан. 2000-2005 онд ГЕГ-ын даргаар ажиллаж байгаад авлигын хэргээр найман жилийн хорих ялаар шийтгүүлж, гурван жил болоод суллагдсан, Гаалийн Баатар гэдгээр хүмүүс сайн таних этгээд!!!

Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал. Р.Саранцэцэгийн төрсөн эгч Р.Сараннямын нөхөр Ламжавын Мөнхжаргал гэдэг бөгөөд М.Жавхлан, М.Жаргалан гэсэн хоёр хүүтэй. 

Ч.Хүрэлбаатарын эхнэр Равжины Саранцэцэг, УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатартай “Мөнгө, санхүү, баялаг” сэтгүүлийн хувьцааг хамтран эзэмшдэг. Р.Саранцэцэг төрсөн эгч Р.Сараннямын хүү М.Жавхлантай Альфа миючуал ХХК-ийн хувьцааг хамтран эзэмшиж байгаад 2018 онд нэрээ хасуулцгаасан байдаг. 

Уг компанийн бүртгэлд Доржсүрэнгийн Очирхөлгөн, Учралын Жадамба, Жаргалсайханы Төрболд, Гантулгын Баттулга, Баавгайн Батдэлгэр, Оюунбаярын Ганбат, Өлзий-Очирын Болороо, Баяраагийн Мөнх-Оргил байдаг. 

Б.Батдаваагийн АТГ-т гаргасан 2022 оны ХОМ-т, “Коүпанг” ХК, “Универсалсервис” ХХК, ХК, “Жи Пи Морган” ХК, “Беркшайр Хатвай” ХК, “Майкрософт” ХК, “Боинг” ХК, “Очирманлай од консалтинг” ХХК, “Манлай дорно” ХХК, “Финко Инвестмент Партнерс” ХХК, “Витри сэндс” ХХК, “Эм Би Эс Пи” ХХК, “Цэц шонхор авто” ХХК бүртгэлтэй. Мөн  “Рио Тинто” ХК, “Тоёота Моторс” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК гэсэн томоохон компаниудад хувь эзэмшдэг гэж бүртгүүлсэн байв.

Эм Би Эс Пи ХХК нь Батмөнхийн Батдаваагийн төрсөн дүү Батмөнхийн Сувддэлгэр гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаад 2023 онд хасагдаж, Намсрайн Биндэргаравыг бүртгүүлсэн байдаг. Мөн Жаргалсайханы Төрболд хувьцаа эзэмшигч. Учралын Жадамба 2014 онд хасагдсан.

Юнайтэд кобатө ХХК нь Доржсүрэнгийн Очирхөлгөн, Амангелдын Тамир нар хувьцаа эзэмшдэг. Харин Батмөнхийн Батдаваа, Учралын Жадамба, Жаргалсайханы Төрболд нар 2017 онд бүртгэлээс нэрээ хасуулсан байдаг. 

Анхаар!!!! Б.Батдаваа, Ц.Амгалан нарын хамаарал бүхий компаниудад хувьцаа эзэмшигчдээр Учралын Жадамба, Жаргалсайханы Төрболд заавал байдаг. 

Ц.Амгалангийн нүүрс хулгайлж гаргасан найман компанийг хамтран эзэмшигч Шараагийн Нэргүй гэж этгээд нь Ч.Хүрэлбаатарын хадмуудтай холбоотой. Ч.Хүрэлбаатарын хадмууд буюу Л.Мөнхжаргалын том хүү М.Жавхлан гэгч нь 2019 онд Шараагийн Нэргүй, Доржгочоогийн Эрдэнэсүрэн, Батаагийн Анарчулуу, Цэдэндашийн Эрдэнэчимэг, Отгонбаатарын Алтаншагай, Баяржаргалын Цэрэндолгор, Баярдалайгийн Эрдэнэзаяа нартай “Коммодити транс” ХХК-ийг үүсгэн байгуулж, эцсийн өмчлөгчөөр өөрийгөө бүртгүүлсэн байдаг. 

М.Жавхлан нь  “Трафигура”-гийн Э.Жононбаяр нарын шатахууны сүлжээ 11 компанитай холбогддог. Өөрсдийгөө  бизнесийн хамтрагчид гэж нэрлэсэн нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд болох Доржгочоогийн Эрдэнэсүрэн бол М.Жононбаярын ээж юм. Доржгочоогийн Эрдэнэтуул, Доржгочоогийн Эрдэнэтуяа, Доржгочоогийн Төмөртогоо нар М.Жононбаярын нагац нар. Тэд “Аргал ойл” ХХК,  “Хөрс ойл” ХХК, “Трансгейт интернэшнл” ХХК, “Петро хаан” ХХК, “Ви Эс Ойл” ХХК, “Лекс ойл” ХХК, “Жоконди” ХХК, “Гүүд фючер” ХХК, “Петролеум продакшн” ХХК, “Зууннайм ойл” ХХК, “Ай Си Ай Си” ХХК, “Транс гайд терминал” ХХК гэсэн 11 компанийг эзэмшдэг.

Шараагийн Нэргүй нэмээд“Фиксмакс” ХХК, “МТЕХ инженеринг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч юм.

Эндээс Трафигура буюу хуурамч бензиний бүлэглэлийн түүх эхэлнэ. Энэ түүхийн бүрдүүлэлтэд Монголын одоогийн улс төрчдөөс оролцоогүй хүн гарын таван хуруунд л багтана гээд боддоо…

 Үргэлжлэл бий…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Next post Бидон Ганбаагийн “нууц хөзөр” ба Баялагийн сангийн захирал Баяраагийн Тэмүүлэн