Монголын эрдэс баялгийн салбарын хамгийн том, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны платформ “MINING WEEK & MINEPRO 2025” уул уурхайн чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр дах өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр хамтын чуулган асарт “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт, олон улсын чиг хандлага” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. Тус хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нээж үг хэлсэн бол Уул уурхайн салбарын өнөөгийн чиг хандлага, цаашдын зорилтын талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал илтгэл танилцууллаа.

Эдийн засгийн өсөлт 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өссөн. Гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрсэн. Зах зээлд нүүрсний үнэ бууралттай байгаа ч Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсон Бүрэн эрхт төлөөлөгчийн баг салбар хоорондын уялдаа холбоог сайн хангаж, үр дүнтэй ажиллаж гадаа валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгааг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Учрал илтгэлийн үеэр онцлон тэмдэглэлээ. Цаашдаа уул уурхайн салбарыг ил тод болгох, биржийн борлуулалтыг дэмжих бодлого Засгийн газар баримтална гэдгийг онцлон хэллээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
