Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2024 оны зургадугаар сарын 21-ний өдөр гарсан. Уг хэргийг 20 настай эрэгтэй Д архи уусан үедээ үйлдсэн болохыг тогтоож, хэргийг Мөрдөн байцаах албанаас прокурор руу яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байдаг.
Түүгээр зогсохгүй уг үйлдлийнхээ талаар бичлэг хийж гэрэл зураг аван баталгаажуулсан талаар хохирогчийн ээж цахимд мэдээлэл гаргаснаар олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа.
Ингээд уг хэргийн хохирогч, 16 настай охины хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Болдоос цөөн асуултад хариулт авснаа уншигчидтайгаа хуваалцъя. Миний хувьд асуултаа тавьсан, өмгөөлөгч үйлдэл огт ярихгүй гэдэг байр сууриас хариулт өгсөн юм.
-Цахимд гол мэдээллүүд явж байгаа болохоор хүмүүс төөрөлдөх, бухимдах асуудал их гарч байна. Таны үйлчлүүлэгчийн охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээд өмнө бас хүний амь хөнөөсөн гэдэг мэдээлэл байна?
-2024 оны зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө манай үйлчлүүлэгчийн охин, Д гэх этгээдийн гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Тухайн этгээд нь энэ хэргээ үйлдэхээсээ өмнө 32 настай эмэгтэйн амь насыг мөн бүрэлгэсэн байдаг.
-Талийгч охины хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр ямар хүмүүс байгаа талаар олон нийт их анхаарч байгаа. Тиймээс таныг бидний хүсэлтийг хүлээн авч, асуултад хариулт өгч байгаад баярлалаа.
-Энэ хэрэгт өмгөөлөгч Б.Солонго бид хоёр хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалан ажиллаж байна.
-Хэрэг жилийн өмнө гарсан байдаг. Талийгч охины ээжийн постноос уг хэргийг ямар харгис ямар аймшигтай болохыг хүмүүс мэдэж, их цочирдож зэвүүцэж байна. Шүүхэд шилжсэн хэргийн одоогийн нөхцөл байдал ямар түвшинд явж байгаа талаар мэдээлэл өгөөч?
– Амиа алдсан 16 настай охины хэргийг Б.Солонго өмгөөлөгч бид хоёр өмгөөлж байгаа. Өмнөх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас нотолбол зохих асуудлыг мөрдөн шалгах ажиллагааг нэмэлтээр хийж гүйцэтгэх шаардлагатай байна хэмээн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл мөрдөн шалгах ажиллааг дутуу хийж, хариуцлага тооцох хүмүүстэй холбоотойгоор ажиллагаа хийгээгүй шүүх рүү буцаасан гэж бид бүхний зүгээс үзэж байна.
-Хүний амийг онц, хэрцгийгээр хөнөөчхөөд есөн өмгөөлөгч авсан этгээдүүдийн үйлдэл олон нийтийн зэвүүцлийг хүргэсэн?
-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүн бүр өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхтэй. Хохирогчийн ч тэр шүүгдэгчийн ч тэр өмгөөлөгч бүгд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч нар юм. Өмгөөлөгч бол хуульчийн мэргэжлийн туслалцаа үзүүлж, шүүхийн мөрдөн шалгах, хяналтын шат, шүүхийн өмнө үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалдаг мэргэжлийн ажил, үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Ямар ч тохиолдолд Өмгөөлөгч хүний ажил үүрэгтэй нь холбогдуулан нэр төрд нь халдах, заналхийлэх, харлуулах нөхцөлийг гаргахгүй байх ёстой юм.
-Амиа алдсан охины өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хүмүүсийн мэдээлэл далд байснаас олон нийт түгшсэн байх. Тиймээс шүүгдэгчдийн өмгөөлөгч хэт олон тоотой байгаад эмзэглэж дургүйцсэн байх л даа?
-Өмгөөлөгчид шүүхийн танхимд амь хохирогчийн хүний амийг хуулийн дагуу нэхэмжилж үйлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалан ажиллаж байна. Шударга үнэний төлөө өмгөөлөгчид нэгдэж ажиллаж байгаа болно, шүүхийн шийдвэр хараахан гараагүй байна. Манай үйлчлүүлэгчийн охины амь насыг хөнөөсөн Д, Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 17-нд буюу ирэх лхагва гарагт болно.
Миний мэдэж байгаагаар есөн өмгөөлөгч нэгдэж хохирогчийн эсрэг өмгөөлөөгүйг хэлэх нь зүйтэй байх. Олон нийтэд ил болсон есөн өмгөөлөгчийн хувьд амь хохирогчийн тус бүр хоёр өмгөөлөгч, нийт дөрвөн өмгөөлөгч, хоёр шүүгдэгчийн улсын өмгөөлөгч тус бүр хоёр, хохирогч гэж нэрлэгдээд буй Г, Н гэх оролцогчийн тус бүр нэг өмгөөлөгч нар байгаа.
Миний хувьд шударга үнэний төлөө цаашдаа тэмцэх болно, шийдвэр хараахан гараагүй байна. Баярлалаа.
2 thoughts on “Өмгөөлөгч Ч.Болд, Амиа алдсан охины хэргийг өмгөөлөгч Б.Солонго бид хоёр өмгөөлж байгаа”
Leave a Reply Cancel reply
More Stories
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...

Amjilt
Баярлалаа