Завхан аймгийн 10 сумын 1531 иргэн арьс, ширний урамшуулал авчээ.
Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу эдгээр иргэдэд и-баримтаар дамжуулан 168.8 сая төгрөгийн урамшуулал олгосон байна.
Үндэсний үйлдвэрүүдэд арьс, шир бэлтгэн тушаасан 1531 иргэн 2022 онд урамшууллаа авсан. 2023 оны урамшуулал олгоогүй байна. Арьс шир бэлтгэн нийлүүлж урамшуулал авсан 10 сумаас хамгийн олон буюу 511 малчин, иргэн Их-Уул сумынх байна. Үүний дараа Тэлмэн, Яруу сумын иргэн, малчид байна гэж Завхан аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв.
Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-тай.
Завхан аймагт арьс, шир боловсруулж буй 14 иргэн, нэг бүлэг, 3 ХХК байна гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв. . Малчдад урамшууллын мөнгө олгох нь арьс, шир, ноосны зах зээлийн үнийг тогтвортой барихад чухал нөлөөтэй байдаг. Арьс, ширний урамшуулал олгож эхэлснээс хойш аймагт арьс шир үнэгүйдэх, хаягдах зүйл үгүй болж байна. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжсэнээр сүүлийн жилүүдэд арьс шир боловсруулах жижиг үйлдвэрлэл хөгжиж байгаа зэрэг давуу талууд ажиглагдаж байгаа гэж арьс ширний боловсруулах үйлдвэрийн эзэд ярив.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
