Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад бор гөрөөсний тоо толгой жилд дунджаар 20 бодгалиар нэмэгдэж байна.
Бор гөрөөсний төл огт тэмдэглэгддэггүй нь янзагатай зүр нуугдмал байдагтай холбоотой. Амьдрах орчны сонголтын хувьд бор гөрөөс нь уулын хажуугийн гуу жалга болон уулын дунд эхэн тал шилмүүст ойд бэлчээрлэн нутагшиж байна.
Амьдрах орчны сонголтын хувьд бор гөрөөс нь уулын хажуугийн гуу жалга болон уулын дунд эхэн тал шилмүүст ойд бэлчээрлэн нутагшиж байна. Халиун бугыг бодвол харьцангуй тархалт багатай. Тусгай хамгаалалттай газар нутгийн зах орчмоор байрлах ба навчит, холимог ойтой, боролзгоно, дунд тавилгана ургасан бартаатай газрыг илүүтэй сонгодог байна. Бор гөрөөсний тохиолдцыг авч үзвэл, Тарвагатайн нурууны Улаанхаалга хэсгийн Бургаст, Ямаат, Идэрийн эх орчмын нутгууд нь гол байршил нутаг нь юм.
Хамгийн сүүлийн судалгаа, 6 удаагийн ажиглалтаар нийт 107 бодгаль тэмдэглэгдсэн байна. Сүүлийн 3 жилийн судалгаагаар тоо толгой нь жилд дунджаар 20,5 буюу ойролцоогоор 20 бодгалиар нэмэгдэж байна.
Бор гөрөөс нь гэрийн мал ордоггүй соргог бэлчээрийг илүүтэй сонгон байрлах ба өвөл болон зун ашигладаг бэлчээрийг төдийлөн сонгодоггүй онцлогтой.
Өвлийн бэлчээрийн хувьд гэрийн малын бэлчээртэй нийт бэлчээр нутгийн 60 орчим хувь нь давхацдаг нь судалгаагаар ажиглагдсан. Сүүлийн жилүүдэд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч урт хөлийн мал болох бод мал отроор тусгай хамгаалалттай газарт өвөлжиж байгаа нь бэлчээрийн давхцлыг үүсгэж байна гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.

Бор гөрөөс нь бугын язгуурт багтдаг
-Биеийн хэмжээгээрээ 1.4 метр урт, сэрвээний өндөр 1 метр, биеийн жин 25-60 килограмм хүрдэг. Том чихтэй, урт хөл, урт хүзүүтэй, хойт мөчнүүд нь урдахаас уртавтар боловч нуруу тэгш. Сүүл оготор богино, үснийхээ доороос бараг харагдахгүй, сүүлээ тойроод цагаан үстэй байдаг. Эрэгчинг нь гур, эмэгчинг нь зүр гэнэ. Гур нь эвэртэй байдаг ба Монгол оронд байх бор гөрөөсний эвэр нэлээд урт заримдаа 45 сантиметр хүрдэг.

Бор гөрөөс нь өсөж төрсөн, дасаж зохицсон нутагтаа идэш тэжээл элбэг бол
нүүдэл хийлгүй удаан суурьшин амьдардаг онцлогтой
-Бор гөрөөсний ороо нь 8-9 дүгээр сард эхэлдэг. Гур нь огцом богинохон хашхирах мэт урамдан эмэгчнүүдээ дууддаг. Орооны дараа гур эврээ гээдэг ба 12 дугаар сараас шинээр цусан эвэр ургаж, дараа жилийн хавар 5 дугаар сард ясжиж гүйцдэг байна. Гур 16, зүр 11-12 жил хүртэл насалдаг байна.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
