1.Монгол оронд бараан хэрэм хэмээх нэг зүйл бий.
2.Бараан хэрэм (Sciurus vulgaris) Хангай, Хэнтий, Хөвсгөл, Их хянган, Монгол-Алтайн ой тайгад тархсан, Ой модонд амьдрахад зохилдсон, сагсгар 140-220 мм урт сүүлтэй, хойд мөчид урдхаасаа бараг хоёр дахин урт, биеийн урт 160-280 мм, жин 280- 350 г хүрнэ.
3.Өвлийн улиралд хэрэмний чихний үзүүрт “бийр” мэт урт багц үс ургана. Гуужилт III-IҮ сараас эхэлж, Х сарын сүүлээр хөрс гүйцэж, үс сахлаг болж ноолууржина.
4.Хэрэмний ороо III сард болж, Ү сард зулзагалах жилд 1-2, заримдаа гурван удаа төрнө. Төрөх бvрдээ 4-10 зулзага гаргана.
5.Хэрэм хушны самар, шилмүүст модны үр боргоцой, мөөг, жимсгэнэ, холтос зэргийг бас иднэ. Хэрэм Өвөл ичихгүй, харин өвлийн ид хүйтэнд идэвх буурна.
6. Хэрэм модны хонгил буюу орой дунд хэсэгт хуш, шинэсний мөчрийг үелүүлэн овоолж модны холтос, хөвд, хаг, шилмүүс, шувууны өд зэргийг зөөлөвч болгон дэвсэж үүр засна.
7.Хэрэмний зассан үүрийг “хурил” гэнэ.
8. Хэрэм гайхалтай “ажилсаг” нэгэн. Тэрээр намар мөөг, элдэв жимс боловсорсон үед хатаагаад, өөрийн үүр орчим газар олон арван үүцийг бэлтгэж, хатаасан муудахгүй болсны дараа хурааж ариглана. Хуш модны самрыг 2-6 кг хүртэл цуглуулж, өөр ялгаатай газар нөөцөлдөг ажээ. Дүн өвлийн цас ихтэй, шуургатай, хүйтэн үед үүрэндээ нөөцөлсөн хоолоо зөөж идээд дугжирч байдаг. Тиймээс гадуур үзэгдэх нь цөөрнө.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
