Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 11, 12-р сард Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна.
Шалгалтаар дээрх хэргүүдийг үйлдсэн иргэн Г, Х, С нар бүлэглэн нь шөнө, оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн гар утсыг булаах, зах, худалдааны төв, хүнсний дэлгүүр, эмийн сангийн худалдагч нараас гар утсаараа яриулаач хэмээн хууран мэхэлж гар утсыг нь авч зугтдаг. Улмаар тухайн гар утсанд байх хувь хүний мэдээллийг ашиглан банкны мэдээлэлд нь нэвтрэн зээл авч, тухайн мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглох, авто машин худалдан авах зэргээр мөнгө угаах гэмт хэргийг давхар үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна.
Иймд иргэн Та дээрх төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж танихгүй хүнд өөрийн гар утсаа ашиглуулахгүй байх, өөрийн хувийн мэдээллээ цахим орчинд нээлттэй нийтлэх нь энэ төрлийн гэмт хэрэгт хохирч болзошгүй тул анхаарал, болгоомжтой байж, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдээлэхийг зөвлөж байна.
Хохирсон иргэд:
…Би нийслэлд хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Дэлгүүрт орж ирсэн нэг залуу “Утсаар чинь яриад мөнгө шилжүүлье” гэж аваад зугтсан. Цагдаад мэдээлэл өгөх нэг цаг орчим хугацаанд миний ХААН банкны дансанд дахь мөнгө болон Худалдаа хөгжлийн банкнаас пос барьцаалсан зээл авч, би цагийн дотор 30 гаруй сая төгрөгөөр хохирсон.
“Танихгүй хүн утсаараа яриулаач” гэж хүсвэл өгч болохгүйг иргэддээ анхааруулмаар байна. утсаа алдсан бол ухаалаг банкаа хамгийн түрүүнд хаалгах хэрэгтэйг ойлгосон.
Би 2023 оны 11-р сарын сүүлчээр өөрийн ажилладаг ТҮЦ-нд байхад хоёр залуу орж ирээд гар утас булаагаад зугтсан. Гар утас алдсан даруйд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Утсаа алдсанаас хойш 20-30 минутын дотор миний дансанд байсан 1.9 сая төгрөгийг интернэт банкнаас шилжүүлж авсан.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
