Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга Г. Занданшатарт Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ. Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр Ч.Хүрэлбаатарын өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын гэгч хуулийн талаар МУ-ын Ерөнхийлөгчөөр, Г.Занданшатартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамт ажиллаж байсан хүний хувьд шаардлага хүргүүллээ. Газрын асуудал хөнгөн хуурмаг хандаж болохгүй байна. Нэг нам дангаараа эрх барьж байгаа энэ үед биш 2024 оны шинээр байгуулагдах 126 гишүүний бүтцээрээ хэлэлцүүлэх хэрэгтэй. 100 мянган долларын босгыг байхгүй болговол хөрөнгө оруулалт нэрээр гадаадын хүмүүс орж ирээд МУ-ын газар нутаг дээр газар эзэмшээд амьдрах хуулийн цоорхой бий болно. Иймээс эргэж хараач гэсэн санал гарч байна” гэлээ.
-Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл батлагдвал эрсдлийг хэрхэн харж байна вэ?
-Өрөөсгөл олон ургалч үзэлгүй хууль болно. Намын бүлэг гурван сая монголчуудын эрх ашгийг хамгаалж чадахгүй.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар зам байна гэж та харж байна вэ?
-Хууль тогтоомж нь тогтвортой байх ёстой.
-Та Ерөнхийлөгч байхдаа Ч.Хүрэлбаатар сайдын санаачлан өргөн барьсан хуулийн төслүүдийнх ихэнх дээр хориг тавьсан. Хувь хүн талаасаа хандаад байгаа юм биш үү?
-Ч.Хүрэлбаатар бид 2-т хувь хүний асуудал байхгүй.
-Тог цахилгаан таслахад таныг нөлөөлж байгаа гэсэн хардлага байна?
-Миний нөлөөлөөгүй юм байгаа юмуу. Нэг хүн бүдрээд унахад хүртэл надтай холбож байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
