Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяатай уулзаж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хэрэгжиж буй ажлын талаар санал солилцлоо.
Мал эмнэлгийн ерөнхий газар нь “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-аас баталсан 36 дугаар тогтоолын 6 чиглэлд үүрэг хүлээн ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход ДМАЭМБ-ын “Газрын амьтны кодекс”-д заасны дагуу мал эмнэлэг баталгаажуулахаар боллоо.
Ингэснээр манай улс мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахад Олон улсын гэрчилгээ буюу баталгаа гаргах чиг үүрэгтэй болж буй юм.
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
