Нээлтээ хийснээс хойших эхний тав хоногт “Super Mario” Хойд Америкийн кино театруудаас 205 сая ам.долларын орлого оллоо.
“The Super Mario Bros. Movie” хүүхэлдэйн киноны Хойд Америк дахь нээлтийн орлого 146 сая ам.доллар хүрснээр 2023 он гарсаар нээлтээ хийсэн кинонуудаас хамгийн их орлого олсон кино боллоо. Энэхүү киног “Comcast” компанийн эзэмшдэг “Universal Pictures” компани “Illumination” анимейшн студитэй хамтран бүтээсэн юм.
Киноны баг нээлтийн ёслолоо лхагва гарагт хаврын амралт болон Улаан өндөгний баярыг тохиолдуулан хийсэн юм. Харин долоо хоногийн сүүлийн өдрүүдийн нээлтийн орлогыг шинжээчид 112 сая ам.доллар хүрнэ гэж таамаглаж байсан ч орлого нь ийнхүү төсөөллийг давсан байна.
Нээлтээ хийснээс хойших эхний тав хоногт “Super Mario” Хойд Америкийн кино театруудаас 205 сая ам.долларын орлого олсон нь хүүхэлдэйн киноны төрөл дотроо бүх цаг үеийн дээд үзүүлэлт боллоо.
Мөн эхний тав хоногтоо дэлхий даяар 378 сая ам.долларын орлого олж, 2023 он гарсаар нээлтээ хийсэн кинонуудын амжилтыг эвдэж, дээд амжилт тогтоогоод байгааг “Universal Pictures” компани мэдээлсэн байна. Үүнээс өмнө “Walt Disney” компанийн “Ant-Man and the Wasp: Quantumania” кино олон улсын нээлтээрээ 225 сая.ам долларын орлого олж, жагсаалтыг тэргүүлж байсан юм.
“Super Mario” киноны энэхүү амжилт “Mario” видео тоглоомыг бүтээсэн Японы “Nintendo”-ийн хувьд ч амжилт болж байна. Үүнээс өмнө 1993 онд “Super Mario Bros.” хэмээх уран сайхны кино хийгдэж байсан ч хатуухан шүүмжлэл дагуулж, “Хамгийн муу кино”-оор нэрлэгдэж байсан юм.
“Nintendo” компанийн хувьд “Mario” брэндингийнхээ цар хүрээг улам тэлж, Лос-Анжелес дахь “Universal” студийн соёл амралтын хүрээлэнд “Super Nintendo World” хэмээх хэсгээ энэ оны хоёрдугаар сард нээгээд байгаа аж.
“Super Mario”-ийн нээлтийн өндөр орлого “AMC Entertainment Holdings”, “Regal” кино театрыг эзэмшигч “Cineworld Group” зэрэг кино театрын сүлжээ компаниудын орлогод ч мөн эергээр нөлөөлжээ.
“RottenTomatoes.com” веб сайт дээр кино шүүмжлэгчид энэхүү хүүхэлдэйн кинонд ердөө 56 хувийн үнэлгээ өгсөн бол үзэгчдийн үнэлгээ 96 хувьд хүрсэн байна.
“Super Mario”-д хамтран ажилласан “Illumination Studio” нь 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш “Universal” студийн “Despicable Me, “Minions” зэрэг алдартай бүтээлүүдэд голлох үүрэгтэй ажиллаж байжээ. Энэхүү хүүхэлдэйн киноны “Mario”-д Крис Пратт, “Princess Peach”-т Аня Тэйлор-Жой дуу оруулсан байна.
More Stories
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
