Гүүний хатаасан саам, саамын тос Европын холбооны чанарын тэмдэгтэй болно

Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнсний Бүрэн Эрхт Сайд Марк Фэну анх удаа манай улсад айлчилсан хэдий ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувиар 3 дахь удаагийн уулзалт хийлээ.

Хоёр орны хөдөө аж ахуй, хүнсний салбарын чадавхыг бүрэн хангахаар “Захиргааны зохицуулалтын хэлэлцээр”-ийг 2022 онд Франц улсад хийсэн айлчлалын үеэр шинэчлэн байгуулсан.

Захиргааны зохицуулалтын үндсэн 3 чиглэлд:

1. Хөдөө орон нутгийн хөгжил

2. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээх

3. Монгол Улсын бүтээгдэхүүнүүдэд Газарзүйн заалтыг таниулахад хамтран ажиллах.

Уулзалтаар:

• Гүүний хатаасан саам, саамын тос зэрэг бүтээгдэхүүнд чанарын тэмдэг, газарзүйн заалтыг танин хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах,

• Хөрсний үржил шимийг сайжруулах, элэгдлийг бууруулах, органик бодисуудыг хөрсөнд нь хадгалах тухай “4 per 1000” буюу “1000-д 4” олон улсын санаачилга,

• Өндөр ашиг шимт малын үүлдрүүдийг импортлох, эрүүл бүс байгуулах

• Хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг Франц улсад сургах зэрэг асуудлуудаар санал солилцлоо.

+ There are no comments

Add yours