Өнөөдрийн ээлжит Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар танилцуулж байна.
Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчлахдаа монгол иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, цаашлаад визгүй зорчуулах талаарх саналыг тавьсан.
Энэ нь үндэслэлгүй санал биш, 2023-2025 онд Монголд зочлох жил болгон дэлхийд зарласан ба энэ хүрээнд солонгосчууд Монголд визгүй зорчих боломжтой болсон. Тиймээс энэ хугацаанд монголчуудад визгүй болгох саналыг тавьсан ба БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль өөрийн улсын Ерөнхий сайд, хуульзүйн сайд, Цагаачлалын алба, Гадаад харилцааны сайддаа үүнийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах үүргийг өгсөн. Энэхүү ажил маш эрчимтэй хэрэгжиж байна. Энэ хүрээнд тус улсын цагаачлал хариуцсан сайд, хууль зүйн сайд тэргүүтэй зочид энэ сард манай улсад айлчилна.
Визний нөхцөлийг харьцангуй хөнгөлөхөөр болсон. Тодруулбал Солонгосын талаас эрүүл мэндийн үйлчилгээ авах өвчтөн, тэдний асран хамгаалагчдад олгох визний нөхцөлийг хөнгөлөхөөр болсон. Цаашлаад визгүй болгоно гэдгээ мэдэгдсэн. Мөн олон удаагийн визийг тодорхой чиглэлд олгодог байсан бол мульт-визийг олгох төрлөө нэмэхээр болж, хүндрэл бэрхшээлийг арилгая гэсэн хариуг хэлсэн.
Түүнээс гадна консулын албанд виз олгох ажиллагаанд оролцож буй ажилтан, орон тоог нэмэхэд анхаарахаар болов.
Визгүй болсноор иргэд, улс хоорондын харилцаанд гарах үр дүн, ач холбогдол цаашлаад эрсдэлийн талаар нарийн тооцоолох нь чухал юм.
Мөн Ерөнхий сайд Солонгос улсад байгаа монгол сургуульд зочилж, хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах, хилийн чанадад амьдарч байгаа хүүхдүүдэд эх хэлээ эзэмшиж, сурах боломжоор хангаж буй боловсролын байгууллагуудад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хэлэлцэхээр болсон.
Мөн өнөөдрийн хурлаар Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэх талаар хэлэлцлээ.
МУ-ын Засгийн Газар 2023 оныг “Авилгатай тэмцэх жил” болгон зарласан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авилгатай тэмцэх чиглэлээр гаргаж байсан шийдвэрүүдээ эмхтгэн илүү ойлгомжтой байдлаар таван иш ажиллагаа болгон зарласныг та бүхэн мэдэж байгаа. Энэ хүрээнд ажиллаж эхэлсэн гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Энэний бодит үр дүнг тайлганах болоогүй байна. Энэний үр дүнг энэ оны төгсгөлд тайлагнах нь мэдээжийн асуудал. Жишээлбэл “Шүүр” ажиллагаа нь төрд танил тал өөрт олдсон давуу байдалаа ашиглан төрийн албанд ажиллаж байгаа нөхдүүдтэй бол ярина. Энэ нь хаврын чуулган эхлэхээр Засгийн Газарт өргөн барихаар бэлтгэгдсэн байгаа. Энэ ажлууд бол нийтийн албанд тавигдах журмаар тогтмол хийгдээд эхлэнэ. Бид Үндсэн хууль зөрчихгүйгээр оргинак хууланд нэмэлт өөрчлөлт орууллахаар эдгээр зохицуулалтыг хийж байна. Энэ хүрээнд хүнийг хэлмэгдүүлж,гүтгэж болохгүй гэсэн зорилтыг бариад явж байгаа.
Би сайтад яриа өгч байхдаа хэлж байсан. Манай нийгэмд авилга гэдэг нь соёл болчихоод байна. 9 сарын 1-нд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхдөө аав ээж нь цэцэгтэй набортой хүргэж өгдөг. Хүүхдэд минь зөөлөн хандаарай гэсэн агууллагаар ханддаг. Энэ зүйл бол нийгэмд нэг хэлбэрийн соёл болчихоод байна. Хүн өглөө босоод эмнэлэгт үзүүлэхээр гарахдаа таньдаг эмчээ бодоод гэрээсээ гардаг. Түүнээс цахимаар эхэлж цагаа авчихаад авсан цагтаа очиж үзүүлэе гэж бодохгүй байгаа энэ зүйлүүд нь нийгэмд соёл болчихоод байна.” гэлээ.
More Stories
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
