ХӨСҮТ-өөс томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, дархлаажуулалт болон ЕБС-ийн хичээл эхлэхтэй холбогдуулсан зөвлөмж, цагийн үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.БУРМАА: “Улсын хэмжээнд томуугийн дэгдэлт өнгөрсөн долоо хоногийн түвшинд байна. Өөрөөр хэлбэл, өвчний дэгдэлт алаг цоог байна гэсэн үг. Өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн 9 хувь нь томуу гэсэн оноштой. Харин хэвтэн эмчлүүлж буй хүмүүс 23 хувийг эзэлж байна. Энэ бол 2023 оны нэгдүгээр сарын 24-ны байдлаар аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэгсдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Өмнөх өдөртэй харьцуулахад, 1.7 хувиар нэмэгдсэн байна.
Энэ үзүүлэлт аймаг орон нутагт 76.3, Улаанбаатарт 92 хувьтай байна. Тэгэхээр томуугийн өвчлөл хүндрэх хандлагатай байна. Томуу, томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага эзэлж байна. Тэгвэл халдварын туахйд, ХӨСҮТ-ийн вирус судлалын үндэсний төв, лабораторит вирусийг тодорхойлох 363 сорьцод шинжилгээ хийсэн. Зонхилон томуугийн А хүрээний H1N1, В вирус зонхилох хувийг эзэлж байна. Түүнчлэн томуугийн H3N1 вирусийн идэвхжил сүүлийн долоо хоногт идэвхжиж байна. Хүмүүст Хүндрэл өгч, өвчлөлийн шалтгаан нь томуугийн H1N1 болон В вирус байх нь гэж ойлгож болно. Үүнээс гадна томуу төстэй шинж тэмдэг, томуу үүсгэдэг шинж тэмдэг нэлээн байна. Хэдийгээр эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах хэмжээнд байгаа ч үйл ажиллагаа хэвийн байна” гэлээ.
Томуугийн өвчлөлийг насны бүлгээр нь авч үзвэл 70 орчим хувийг 15 хүртэл насны хүүхдүүд байна. Үүнээс 4 хүртэл насны хүүхэд 50.6 хувийг эзэлж байна.
Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1-4 хүртэл насны хүүхдийн томуугийн өвчлөл 2.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 87.3 хувь нь 15 хүртэл насны хүүхдүүд. Үүний 76 хувь нь 4 хүртэл насныхан. Өөрөөр хэлбэл, бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл хүндрэл зонхилж байна гэсэн үг
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
