Ц.Билэгсайхан: ХДХВ-ын вирусээр халдварласан иргэн нас барсан нь үнэн

ХДХВ/ДОХ-ын вирусээр халдварласан иргэн ХӨСҮТ-ийн хашаанд түргэн тусламж авч чадалгүй нас барсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүнийг тус төвөөс залруулж, тусламж авч чадаагүй болохыг нь үгүйсгэв. Харин нас барсан нь үнэн болохыг мэдэгдлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:

-ХДХВ/ДОХ-ын вирусийн халдвартай иргэн энэ долоо хоногт нас барсан. Энэ хүн манай төвийн хяналтад байдаг, хэвтэн эмчлүүлж байсан. ДОХ/ Сүрьеэгийн хавсарсан халдвартай иргэн байсан бөгөөд өөрийн хүсэлтээр эмнэлгээс гэртээ гарсан байсан. Нэгдүгээр сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн хашаанд тусламж авч чадалгүй нас барсан гэж зарим хэвлэл ташаа мэдээлсэн.

ДОХ/Сүрьеэгийн халдвартай иргэд гэртээ болон нийгэмд ялгаварлан гадуурхалтад өртдөг маш эмзэг байдалд амьдардаг. Тиймээс энэ хүмүүсийн хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандахыг хэвлэлийнхэндээ сануулмаар байна гэлээ.

+ There are no comments

Add yours