АН-ын даргын сунгааг зарлах болсон талаар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Манай нам энэ оны намрын чуулганаас эхлээд хэмнэлтийн буюу сүүдрийн парламентыг бий болгох ажлыг эхлүүлсэн. Энэ чиглэлээр 11 бодлогын хороо байгуулж, үйл ажиллагаа эхлүүлсэн. Үндэсний бодлогын хорооны хурал 14 хоног тутамд тогтмол хуралдаж ирлээ. Парламентын үйл ажиллагааг хянах ажил багагүй амжилтад хүрлээ гэж харж байна. Хаврын чуулганд зориулж бид хуралдана.
АН-ын нэрийг барьсан үйл ажиллагаа олон явагдаж байна. УИХ-д намын нэрээр сонгогдсон зарим гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, эрхэм гишүүнийхээ алдар хүндийг унагасан үйлдэл гаргасанд харамсаж байна. Бүлэг гэдэг бол намын хууль ёсны бүтэц биш юм. Хууль дүрмээ уншдаггүй, улс төрийн зорилгоо ойлгоогүй гишүүд өөрсдийн эрх ашгаа дэндүү ихээр бодож байна. АН-аас сонгогдсон гишүүд болчимгүй үйлдэл хийж буйд харамсаж байгаа. Тэдний зохион байгуулсан гэх Үндэсний бодлогын хорооны хуралдаан, их хурал нь бүгд дүрмийн бус. Дүрэмд байхгүй заалтуудыг үндэслэж хуралдаан зохион байгуулсан туйлын харамсаж байна.
2022 оны УИХ-ын сонгуульд ямар луйвар орсныг ард түмэн мэдэж байгаа. Энэ нөхцөл байдалд бид сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байна. Хоёр жилийн хугацаанд бидэнд сөрөг хүчний үүргээ биелүүлэх боломж байгаагүй. Цар тахлаар далимдуулсан хууль гаргаж, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн намуудын үйл ажиллагааг боомилох замаар эрх баригчид ажилласан. Сөрөг хүчний үүргээ биелүүлэхийн төлөө цаашид илүү идэвхтэй ажиллана. АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ-ын зарим гишүүний явуургүй үйлдэл намын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй.
Хууль ёсны дотоод сонгуулийн дүрэмд үндэслэн АН-ын даргын сунгааг зохион байгуулах тушаалыг гаргасан. Энэ чиглэлээр дотоод сонгуулийн хороонд чиглэл өглөө. Өчигдрөөс эхлээд намын даргын сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлж байна. Өмнө нь зарлагдаж байсан намын даргын сонгууль дүрмийн бус, дотоод сонгуулийн журам зөрчсөн зүйл гэдгийг хариуцлагатайгаар хэлье. АН-ын бүлгээс хурлаас зохион байгуулсан эв нэгдлийн хурал бас дүрмийн бус. Ийм хурал явуулах дүрэм байхгүй.
Миний хувьд 2020 оны долдугаар сард дүрмийн дагуу тухайн үед дэд дарга байсан Ц.Туваанд намын тамга, үүргийг чиг үүрэг болгож өгсөн. Ямар нэг эрх шилжүүлж, албан тушаалд томилоогүй. Харамсалтай нь миний өгсөн чиг үүргийг өөрчилж, тэр үеийн ерөнхийлөгчтэй хамтарч, дүрмийн луйвар хулгай хийх замаар асуудлыг шийдэх гэж оролдсон. Миний хувьд тамганы хууль ёсны эзэмшигчийн хувьд Ц.Туваанд байсан тамгыг хүчингүй болгож, шинээр гаргуулж авсан. Намайг яагаад намын даргаар бүртгэснийг бүртгэлийн газраас асуу. Эрх бүхий байгууллагууд хариулъя.
Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон гэдэг хурлыг хэн зарласан юм бэ? Хэн дуртай нь намын даргын сонгуулийг зарладаг юм уу? Энэ нам чинь дүрэмтэй, өөрийн гэсэн дотоод зохион байгуулалттай. Намын бүрэн эрхэд хэн дуртай нь халдаггүй юм. Хүсээд байгаа бол хүрч ирээд энэ сунгаанд оролцож болно. Ганцхан нэр дэвших шаардлагаа хангасан, дүрмийн зөрчилгүй байх ёстой” гэв.
One thought on “С.Эрдэнэ: Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон гэдэг хурлыг хэн зарласан юм бэ. Энэ нам чинь дүрэмтэй”
Leave a Reply Cancel reply
More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...

Hovdiin talhnii mungunii hulgaiccuud