Олимпын гүүрэн дээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-ны шөнө осол гарсан зураг нийгмийн сүлжээнд тавигдсан юм.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад “Их Монгол Улсын гудамж, Олимпын гүүрэн дээр өчигдөр “Nissan X-terra” маркийн автомашин болон “Mercedes Benz” маркийн автомашин мөргөлдсөн осол гарсан. Хүн бэртэж гэмтээгүй.
Уг зам тээврийн ослыг Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа” гэв.




