Баянзүрх дүүргийн 20-р хороо Шар хоолойн аманд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгах мэдэгдэх хуудсыг тус дүүргийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу хүргүүлжээ.
Зуслангийн бүсийн нийт 30,000 м2 талбайд барьсан төмөр хашааг буулгаж, мал амьтан чөлөөтэй зорчих орц гарцыг нээхийг тус мэдэгдэх хуудсаар дамжуулан энэ сарын 26-нд хүргэсэн байна.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Төгсбаяраас тодруулахад “Төв болон зуслангийн аль ч бүсэд хүн мал зорчиход хүндрэлтэй хашаа хайсыг чөлөөлж, нээж байгаа. Иргэд өөрийн эзэмшлийн зуслангийн газраа хашаалсны улмаас хүн мал зорчих боломжгүй болж байна.
Шар хоолойн ам хэсгийн 30,000 м2 талбай дээр байгаа нийт иргэдийн хашаанд мэдэгдэх хуудас наасан. Хуулийн хугацаа буюу 7-14 хоногт хашаагаа буулгахгүй бол албадан буулгадаг зохицуулалттай” гэлээ.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
