Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтийг наймдугаар сарын 10-ныг хүртэл хүлээж авна

Монгол Улсын Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас/ХНХЯ/ нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Иймд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гаргана уу.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, холбогдох журам, стандарттай танилцан хүсэлтээ гаргахыг зөвлөж байна.


+ There are no comments

Add yours