НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

“2022 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ” хэмээн Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

Тодруулбал 1.13 сая иргэнд 61.4 сая төгрөгийг буцаан олгох юм байна.

Харин буцаан олголтоороо 22,028 иргэн 260.6 сая төгрөгийн бусад татвар, төлбөр хураамжаа төлөх хүсэлт гаргажээ.

Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авдаг болоод зургаан жил болж байна.

+ There are no comments

Add yours