Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Улаан чулуутын эцэст амьдардаг эгч, дүү хоёр сураггүй алга болжээ. Энэ талаар тэдний ээжээс тодрууллаа.
Тэрбээр “Өчигдөр 16:00 цагийн үед хоёр охин минь сураггүй болсон. Хашаандаа тоглож байсан охид минь 30 минут орчим гэртээ орж ирээгүй. Тэгээд “Хашаандаа тоглож байгаа болов уу” гээд хайтал байхгүй байсан. Сураггүй болохоосоо өмнөхөн “Дэлгүүр орж, тараг авна” гэж ярьж байсан. Тэгээд гэрийнхээ ойролцоо дэлгүүрүүдээр хайж, камер шүүтэл автобусны буудал руу явсан бичлэг байна лээ. Тэгэхээр автобусанд суугаад явсан байх.
Цагдаа нар автобуснуудын бичлэг шалгаж үзнэ гэсэн. Одоогоор бүх дүүрэгт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Том охин минь 11 настай, бор ноосон цамц, бүдэг ягаан өмдтэй. Бага охин долоон настай, улаан хослол, ягаан улавчтай гэрээсээ гарсан” гэв.
Дээрх хүүхдүүдийг харсан хүмүүс цагдаагийн газрын шуурхай утсанд хандаж мэдээллээ өгөөрэй.
Эх сурвалж: Ergelt.mn
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...

