САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ТЭЭВЭРЛЭГЧ” АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ЗӨВЛӨЛДӨХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
🔶️Сайжруулсан шахмал түлшийг айл өрхийн хэрэглээг тасралтгүй хүртээмжтэй түгээх, тээвэрлэх, хангах зорилгоор Нийслэлээс тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулан 2019-2021 онуудад хамтран ажилласан билээ.
🔶️2020 онд тээврийн 22 аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажилласан бол 2021 онд 35 байгууллага болон нэмэгдүүлж хувийн хэвшлийхний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.
🔶️Өнгөрсөн онд сайжруулсан шахмал түлш тээвэрлэхэд гарсан хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудын талаар аж ахуйн нэгж байгууллагуудын санал, үзэл бодлыг сонсох, сайжруулах, дэмжих зэргээр цаашдын үйл ажиллагааг улам сайжруулахад тус уулзалтын гол зорилго оршино.
🔶️Мөн агаарын бохирдлыг 50% бууруулсан түүхэн амжилтыг бататгахад гар бие оролцсон тээврийн компаний 26 жолооч нарыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын хурлын даргын “ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ”-р шагнан урамшуулах юм.
🔶️Сайжруулсан шахмал түлшний тээврийг хариуцан ажилладаг нийт аж ахуйн нэгж байгууллагууддаа нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийлье.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
