“Хог хаягдлын үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай”

Нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий албан хаагчид төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог хангах шаардлагатай хэмээн хотын даргад санал, хүсэлтээ илэрхийллээ.

Тухайлбал хот, нийтийн аж ахуйн ажлыг хийхэд техник, хэрэгсэл шаардлага хангахгүй байгаа талаар дурдаж байсан юм. Мөн хог хаягдлын тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч хэлж байлаа.

Одоо мөрдөгдөж буй хог хаягдлын үйлчилгээний хураамж нь сард нэг өрх 2000 төгрөг, төсвийн байгууллагууд 20.000 төгрөг, худалдаа үйлчилгээний байгууллага, банк 20.000 гэсэн тарифаар үйлчилж байгаа юм.

+ There are no comments

Add yours