Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн зориулалттай байрыг улсад худалдах сонирхолтой хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай БШУ-ны сайд танилцлаа.
Эхний барилга нь тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа Хилл Форд компанийн 3 давхар барилга. Тус барилгын нэгдүгээр давхарт үйлчилгээ, хоёрдугаар давхарт цэцэрлэг, гуравдугаар давхарт сургалтын төв байгуулах зориулалтаар барьжээ.
Мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын төлөөлөл бүхий ажлын хэсэг барилгатай танилцаад бүхлээр нь цэцэрлэгийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна. 1,500 м.кв талбай бүхий тус барилгыг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авбал 250 хүүхэд цэцэрлэгтэй болох юм.



Харин дараагийн барилга нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо буюу Яармагийн замын урд хэсэгт баригдаж байгаа “Нутгийн буян” компанийн хоёрдугаар ээлжийн орон сууцны хороолол байв. Барилгын зураг төсөл боловсруулахаас эхлээд нэгдүгээр давхартаа цэцэрлэг оруулахаар төлөвлөжээ.
550 м2 талбай бүхий тус барилгад 120 хүүхэд хүлээн авч дөрвөн бүлэг хичээллүүлэх боломжтой. Цаашид барих барилгуудынхаа нэгдүгээр давхарт энэ мэтээр цэцэрлэгийн зориулалттай талбай гаргах бүрэн боломжтой юм байна.
More Stories
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
Ховд, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бага зэргийн бороо орно
Энэ сарын 7-8-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжлэх тул ил задгай төмс, хүнсний ногоо...
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өчигдөр буюу 2026.09.07-нд | УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Ирэх даваа гараг хүртэл дахин чуулган хуралдахгүй, байнгын хороод хуралдах юм....
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
