-Та болон Танай Засгийн газрын гишүүд ЖҮЖИХЭЭ БОЛЬЁО, ЕРӨНХИЙ САЙДАА!!!!!!!-
Утга учиргүй хорио цээрийн дэглэмийн улмаас гэртээ ч очих эрхгүй ажиллаж байсан цагдаа, онцгой байдлын алба хаагчид, эмч нараас уучлал хүсэж тэдний ажиллаж байсан хугацааны нэмэгдэлийг одоогийн Засгийн газрын гишүүдийн бүтэн жилийн цалингаар нөхөн олговор болгож, төлүүлье, Ерөнхий сайдаа!!!!!
Нэгэн зүйл, хүний амийг нохойн гөлөгний амиас хямдаар үзэж тасалдаг бузар орчинг анзаарч мэдээгүй, арга хэмжээ аваагүй Батлан хамгаалахын сайдыг огцруулья. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон төрт улсын хийморь лундааг өргөж явах ёстой Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд өнөөдөр 20 гаруйхан настай залуусын амийг хөнөөж, эрхтэнг тасалдаг газар болтлоо догширч байгаад хариуцсан дарга нарт хариуцлага тооцож, албан тушаалаас нь халж, хамааралтай хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой.

Эрдэнэт хүний амь ийм хямд төсөр тасардаг, эр цэрэг нэртэй зандалчнуудын гарт төрүүлж өсгөсөн хөвгүүдээ аваачиж өгч, наанадаж эрүүл мэнд, цаанадаж амь насыг нь хөнөөлгөх ямар буруутай үйлдэл хийсэн юм бэ, жирийн монголчууд.
Нөгөө талаар улс төрийн нөлөөллөөр өндөр албан тушаалд томилж, томилсон албан тушаалдаа гүйцэтгэх эрх мэдэл өгдөггүй, хэтэрхий улс төржсөн нөлөөллийн улмаас өнөөдөр “Модон хүүхэлдэй” шиг бэлэгдэлийн албан тушаалд томилогдсон эрх мэдэлгүй сайд, дарга нарын жинхэнэ төрх ийм нөхцөл байдлыг үүсгээд байгааг эрхэм Ерөнхий сайд та ухаарах цаг боллоо.
Сумыг нь аваад буу үүрүүлж, хилийн харуулд хөөгөөд гаргачихсан мэт л нөхцөл үүсээд байна, энэ олон эрх мэдэлгүй дарга нарт чинь. Хэтэрхий намчирхаж, улс төржсөн байдлаар албан тушаалын хувиарлалт хийж, дарга, сайд нарыг бэлгэдлийн байдлаар томилдогоос үүдэж, доод албан тушаалтандаа үг хэлэх эрхгүй нөхцөл байдал үүсч, эцэс сүүлдээ эрдэнэт хүний амь энхийн цагт дайны талбарт байгаа мэт үрэгдэх боллоо. Цэл залуухан амь цэргийн дэглэлт нэрээр яргалсан зандалчны гарт үрэгдэж байхад эрх мэдэл үгүй албан тушаалаасаа зууралдах учиргүй. Тиймээс энэ хүмүүст өгсөн шигээ албан тушаалаас нь буулгаж, ажиллах хугацаанд нь үүссэн асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авах нөхцөлийг бий болгоё.
Нэгэн зүйл, хөөрхий иргэдээ хар. Хатуу хөл хорио нэрээр гэрээс нь ч гаргахгүй шахам хашаад хэр хугацааг үдэж байгаа билээ, Монгол Улсад. Үнэндээ, жирийн иргэд энэхүү цар тахал, хөл хорио гэсэн зүйлийг машид ойлгож, ухамсартай хандаж байгаа… харин дарга нар, эрх мэдэлтнүүд тэдний гэр бүл хэрхэн хандаж байгааг холоос жишээ хайлтгүй өчигдөрхөн танай засгийн газрын гишүүн, тэр дундаа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд нь өөрөө харууллаа.
Ой гутмаар, гутармаар. Яаж айж, сандарч, ямар их хөрөнгө санхүү гаргаж, мөн хөл хорионы улмаас хэчнээн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хаалгаа хааж, дансаа улайлгаж, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан хэчнээн олон өрх, гэр, иргэд амьжиргааны хүнд нөхцөлд орж, өөрсдөө ч хүсээгүй байхад дунджаас доош орлоготой иргэдийн бүртгэлд шилжсэн билээ.
Гэтэл энэ бүхэн зүгээр л эрх мэдэлтнүүдийн иргэдээ бодит мэдээллээс хол байлгаж, өөрсдийн хүссэн хөгжимөө тоглож байсан эндүүрэл болж хувирав. Улсын онцгой комиссын даргын эхнэр онцгой халдварын бүс рүү нөхрийн эрх мэдлийг ашиглан нэвтэрч, түүгээр барахгүй онц халдвартай бүсээс өөрийн дураар гарч, гадуур сэлгүүцэв. Энэ бхйдлыг олж мэдсэн сэтгүүлчийн асуултад Шадар сайд нь түгдчин барин хариулахдаа бодит байдлыг огт тооцохгүйгээр эрх ямбатай эхнэрээ өмөөрч, буруутай үйллийг нь эрс хамгаалав…
Энэ улсад толгойгүй хүмүүс төр бариагүй гэж найдаж байна. Төрийн эрх мэдэл, эх орны эрх ашиг, нийгмийн нөхцөл байдал хэлээ хазалсан эхнэрийн эрх ямбанаас дорж үзэгдэх юм бол Улс байгуулж тоглох хэрэг байна уу, Та бүхэнд.
Та бүхэн шиг Танай засгийн газар шиг ийм чадамжгүй гишүүдээс бүрдүүлсэн Засгийн газар Монгол Улсын түүхэнд байгаагүй юм шүү, Л.Оюун-Эрдэнэ сайд аа. Тиймээс та бүхнээс гаргаж байсан, утга учиргүй хорио цээрийн дэглэмийн улмаас гэртээ ч очих эрхгүй ажиллаж байсан цагдаа, онцгой байдлын алба хаагчид, эмч нараас уучлал хүсэж тэдний ажиллаж байсан хугацааны нэмэгдэлийг одоогийн Засгийн газрын гишүүдийн бүтэн жилийн цалингаар нөхөн олговор болгож, төлүүлье!!!!!
Үнэхээр энэ улсад цар тахлын нөхцөл байдал үүссэн юм бол эрхтэн дархтан албан тушаалтны эхнэрт тусдаггүй тийм алаг үзэлтэй тахал гэж байхгүй шүү дээ. Өөрсдөө болохоор “ижий аав өвдсөн” гэдэг шалтгаанаар хатуу хөл хориотой бүсэд дураараа орж гардаг эхнэрээ эрхлүүлэгч, төрийг биш эхнэрээ шүтэгч Шадар сайд Монголд хэрэггүй. Тиймээс энэ хүнд төрийн хэрэг биш төрсөн эхнэрээ эрхлүүлэх боломжийг олгож, Шадар сайд албан тушаалаас нь огцруулья.
Энэ улсад хариуцлага байх ёстойг ингээд ч болов үзүүл, Ерөнхий сайдаа!!!!!!!!!! Үнэнийг худал болтол нуусан бохир улс төрчдийн, өөдгүй, увайгүй үйлдлээс болж хоногийн хоолгүй хоригдож байгаа жирийн иргэдийн бухимдал улам тэлж байна. Өнөөдөр энэ улсад амьдарч байгаа жирийн иргэдийн хувьд төрөөс өгч байгаа халамжаас өөр тархиа ажиллуулж, биеэ хөдөлмөрлүүлж амьдрах нөхцөл байхгүй болгосон өрөвдөлтэй жүжгээ зогсоо. Та болон Танай Засгийн газрын гишүүд ЖҮЖИХЭЭ БОЛЬЁО, ЕРӨНХИЙ САЙДАА!!!!!!!
Сэтгүүлч Х.Ган-Ялалт
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарийн дагуу...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
