Баянхонгор аймагт дунд сургуулийн сурагчид хоолны хордлогод орж, эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дотуур байранд амьдарч байсан сурагчид хоолны хордлогод оржээ.
Одоогоор нийт 24 сурагч хордлого тайлах эмчилгээнд хамрагдаж байгаа ба тухайн өдөр сурагчдын идсэн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж аван, лабораторид шинжилж эхэлжээ.
Энэ тухай Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан: “Гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн манай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд танхимын хичээлээ эхлүүлсэн. Шинэжинст сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүд хордлогод орсон нь үнэн. Аймгаас мэргэжлийн хяналтын албаныхан очиж, шалгалт явуулж байгаа. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна гэсэн мэдээлэл авсан. Юунаас хордсоныг шалгаж тогтоох байх” гэв.
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
