Сүүлийн үеийн шинэ судалгаагаар AstraZeneca вакцин 65 болон түүнээс дээш настай хүмүүст үр дүнтэй байгаа нь батлагджээ. Тиймээс Өмнөд Солонгос улс AstraZeneca вакциныг дээрх насныханд хэрэглэхийг зөвшөөрч, татан авалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэж Yonhap агентлаг мэдээллээ.
Их Британи Шведийн томоохон эм үйлдвэрлэгч AstraZeneca болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн AstraZeneca вакциныг эхэндээ БНСУ-ын халдварт өвчний хяналт урьдчилан сэргийлэх агентлагаас /KDCA/ эмнэлзүйн дата дутуу гэх шалтгаанаар ахмад настнуудад хийхээс татгалзаж байсан билээ.
БНСУ эхний ээлжинд АstraZeneca вакциныг эрүүл мэндийн ажилтнууд, удаан хугацаанд асрамжийн газар эмчлүүлсэн өвчтөнүүдэд хийх ажээ.
Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд АstraZeneca вакциныг нэг удаагийн тунгаар хийсний дараа 80-аас дээш насны хүмүүст коронавирусын эсрэг халдвараас сэргийлэхэд 70 гаруй хувийн үр дүн үзүүлж байна гэж мэдэгджээ.
Шотланд улсаас хийгдсэн судалгаагаар АstraZeneca вакцин нь ахмад настнуудад халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгийн өндөр буюу 94 хувийн үр дүнтэй нь батлагджээ.
Эх сурвалж: Yonhap agency
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...
Татварын байцаагч нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдов
Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Ц, А.Б нар нь бусдаас их хэмжээний хахууль авсан хэргийг шүүх хэлэлцэхээр боллоо. “Д...” ХХК-ийн...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
