“Тавантолгой түлш” ХК барьцалдуулагчид гурил хольж, шахмал түлш үйлдвэрлэдэг гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Манай улсын ихэнх компани барьцалдуулагчаа БНХАУ-аас авдаг. “Тавантолгой түлш” ХК болон бусад компани дотооддоо барьцалдуулагч үйлдвэрлэхээр янз бүрийн туршилт хийж байгаа.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн бүтээгдэхүүнээс сар болгон сорьц авч, шинжилгээ хийдэг. Ингэхэд зөрчилтэй зүйл илрээгүй” гэсэн юм.
Дашрамд дурдахад, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшид хяналт шалгалт хийсэн талаар өмнө нь мэдээлж байсан.
Шалгалтаар “Шахмал түлш нь техникийн ерөнхий шаардлагыг хангасан, барьцалдуулагч нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс агуулагдаагүй, мидлинг буюу баяжуулсан нүүрс нь MNS:6226 2011 стандартын шаардлага хангаж байна” гэсэн хариуг танилцуулж байв.
Харин “Тавантолгой түлш” ХК-ийн хэвлэл мэдээллийн ажилтан “Энэ бол туршилтын журмаар хийгдэж байгаа ажил. Түүнээс үйлдвэрт нэвтэрсэн зүйл биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тодорхой хугацаанд туршилтыг ганцхан гуравдугаар үйлдвэрийн шугам дээр хийж байгаа.
БНХАУ-аас барьцалдуулагч импортоор худалдан авахад жил бүр 12 тэрбум төгрөг зарцуулдаг бол дотооддоо өөрсдөө бэлтгэвэл 30-40 хувь хямдаар нийлүүлэх боломжтой” гэсэн тайлбарыг өгөв.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
