Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороон дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авч буй явуулын цэг дээр ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын хэрэгжилтийг шалгалаа.
Нийслэлийн хэмжээнд өргөтгөсөн байдлаар зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Өнөөдөр тус дүүргийн 16 хорооны 20,057 иргэнээс PCR шинжилгээ авахаар төлөвлөж, суурин 13 цэг, явуулын 50 баг ажиллаж байна.
Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх сайн байна. Нэг хүнээс шинжилгээ авах хугацаа 1-2 минут байгааг НМХГ-ын ажилтан хэллээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Шинжилгээ өгч буй иргэдийг удаан хүлээлгэхгүй, дараалал үүсгэхгүй байхад анхаарч ажиллаарай. Нэг баг шинжилгээгээ авч дууссан бол нөгөө цэг дээрээ нэмэлт хүч болон очиж, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалт хийх нь чухал” хэмээн сануулав.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын хүртээмж ямар байгааг шалгаж, зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчид ажил, гэрийн хооронд чирэгдэлгүйгээр зорчих боломжоор хангахыг үүрэг болголоо.
Улмаар өглөө, оройны оргил ачааллын цагаар нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ, зөвшөөрөгдсөн салбарын байгууллагууд дотоод зохион байгуулалтаа хийж ажилтнуудынхаа тав хүртэл хувийг нь биечлэн ажиллуулах шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм.
НЭГ ӨРХӨӨС НЭГ ХҮН ХАМРАГДСАН БОЛ БУСАД ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН ГЭХ БИЧГИЙГ АВААД ЭМИЙН САН, ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЭРХТЭЙ
Мөн тэрбээр “Нэг хаалга- Нэг шинжилгээ” аяны хүрээнд нэг өрхөөс нэг хүн хамрагдсан бол бусад гэр бүлийн гишүүн шинжилгээнд хамрагдсан гэх бичгийг аваад эмийн сан, эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй. Гэтэл хүн бүрээс PCR шинжилгээ авна гээд хэн гээч ухаантай хүн нь хэлчих вэ. Хоёрдугаар сарын 8-наас хойш хийсэн PCR шинжилгээ хүчин төгөлдөр байна. PCR 72 цагийн хугацаанд хүчинтэй гэсэн зүйл байхгүй. Би тэгж хэлээгүй. Хэн ярьсныг тодруул” хэмээн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албаны удирдлагуудад үүрэг болголоо.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
