Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн 12 дугаар сарын 4-ны өдөр ажилчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг жолоочоос коронавируст халдварын тохиолдол илэрсэн.
Улсын Онцгой комисс, Нийслэлийн онцгой комисоос тус байгууллагын нийт 480 ажилтан албан хаагчдаас PCR-н шинжилгээг 3 удаа давтан авахад хариу нь сөрөг гарсан юм. Тиймээс 1 дүгээр баазын автобуснууд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарч нийслэлийн иргэддээ үйлчилж эхэллээ.
Автобусыг үйлчилгээнд гаргах бэлтгэл ажлын хүрээнд инженер техникийн ажилтан, жолооч, шалгагч, зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан 1 дүгээр баазын 154 тээврийн хэрэгслийг 3 удаа ариутган, суудлын бүрээс, цонх, хаалга, хаалганы бариулыг бүрэн цэвэрлэн, хана, тааз шалыг сойзоор савандаж угаасан. Мөн жолоочийн кабинд тусгаарлалт хийж, амны хаалт, витамин өгч, зорчигчдыг эрсдлээс хамгаалах зорилгоор гар ариутгагч шингэн байршуулж, автобусны суудалд зай барьж суухыг сануулсан тэмдэг тэмдэглэгээ наан, хогийн савыг ариутгаж уут хийн, картаа зайнаас уншуулах санамж, короновирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж наан техникийн аюулгүй байдлыг шалган үйлчилгээнд гаргалаа.
Цаашид цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө зөвлөмжийг дагаж мөрдөхийг нийт ажилтан албан хаагчиддаа хандан уриалж ажиллаж байгаа юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
