Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ

Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа .Үүнтэй холбоотойгоор 34 байгууллагын үйл ажиллагаа нээгдэж, автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжиж байна. Тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохдоо өмнөх журмаараа буюу тэгш, сондгой дугаараар оролцоно. Энэ дагуу өнөөдөр улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн тээврийн хэрэгслүүд 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй юм.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр, автомашины хөдөлгөөний хэвийн горимд шилжсэн тул өмнө нь хэрэглэж байсан QR код шаардлагагүй. Хэрэв дахин бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд энэхүү тусгай зөвшөөрөл хүчинтэй гэлээ.

+ There are no comments

Add yours