Улсын их хуралд тамирчин улс төрчийн тоог нэгээр нэмсэн Завханчуудын сонголт Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг байв. Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг МАН-д элсэд, түүгээр зогсохгүй Их хурлын гишүүн болоход олон хүн мэл гайхаж, цэл хөхөрсөн юм. Харин учир мэдэх хүмүүс эрхэм гарьд эртнээс улс төрд орох бэлтгэлээ базааж байсан гэлцсэн.
Үндэсний бөхийн дэвжээнээс бизнесийн салбарт хүч үзэж, сэргэлэн овсгоотой нэгэн болохоо харуулсан гарьд Ц.Цэрэнпунцагийн хувьд үндэсний бөхөөр барилддаг үеийнхэн дундаа “боловсролтой бөх” гэсэн ангилалд зүй зайгүй багтаж байсан ч нэг л өдөр улс төрд давхиж орно чинээ бодоогүй хүн Монголд олон. Шаггүй бизнесмэнээ харуулж байсан түүний дараагийн нүүдэл нь улс төр. Тэр дундаа их хурлын гишүүн болж, аархсан.
Өнөөдөр монголын улс төрд үндэсний бөхийн аваргууд олон бий. Хашир гишүүн болтлоо хөлөө олсон Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазарын араас ширүүхэн дайрч орж ирсэн Завхан нутгийн гарьдад нутгаасаа сонгогдох амархан байсан биз. Энэ утгаараа Завхан нутгаас УИХ-д нэр дэвшиж, улстөрч бөхийн тоог нэгээр нэмээд зогсохгүй, үндэсний бөх улс төрийн хоршил болсон нүдэнд амархан дасахгүй ч нийтэд таалагдсан төрхийг бүтээгээд авчихсан зайтай, зальтай шинэ гишүүн маань өнөөдөр чуулгын танхимд шаггүй үгийг таггүй ярьсан шигээ шилээ шөргөөж суугаа юм.
Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн нэгдүгээр сургуулийг төгсөөд 1996 он АНУ-ын Сан-Франциско хот дахь “Американ Академи”, 1997 он ШУТИС-ийн Механик Инженерийн Сургуульд Автомашин ашиглалтын инжнер, 1998 он АНУ-ын Колорадо мужийн их сургуулийн Болдор дахь Эдийн засгийн институт, 2013 он АНУ-ын Калифорни муж дахь Доминикан их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2019 он АНУ-ын Беркелигийн их сургуульд Улс төр судлалийн магистрант эрхэм гишүүн маань 1999 онд Жем группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, 2005-2010 онд Жи-Мобайл компанийн ТУЗ-ийн дарга, 2008-2016 онд DDish TV компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, 2008 оноос Жем Нэт компанийн үүсгэн байгуулагч, 2013 оноос SPS TV компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх, 2018 оноос Хужирт Тур компанийн ТУЗ-ийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Х.Заяа
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
