НИТХ-ын төлөөлөгч нар үнэмлэхээ гардаж авлаа

Орон нутгийн сонгуульд нийслэлчүүдийн 47.88 хувь нь оролцсон байна. Ингээд сонгуулийн үр дүнд өнөөдөр НИТХ-д өргөн барьсан бөгөөд ийнхүү дараах 45 нэр дэвшигчдэд төлөөлөгчөөр тооцон батламжийг гардуулж байгаа юм. 

Мөн сонгуулийн дүнг намуудын удирдлагуудад гардуулж байна. Ингээд тойргийн дарааллаар төлөөлөгч нарын үнэмлэхийг гардуулж байна. Г.Гангамөрөн, Ж.Алдаржавхлан, Н.Баярмөнх, Б.Сүхбаатар, З.Төмөртөмөө нараас бусад 40 төлөөлөгч үнэмлэхээ гардлаа. Дээрх таван төлөөлөгчийн ирээгүй шалтгааныг мэдээлээгүй юм.

Хотын өмнө тулгамдаж буй асудлыг шийдвэрлэх чиглэлд нэг баг болж ажиллахыг Нийслэлийн сонгуулийн хорооноос хүслээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр албан ёсоор НИТХ-д хамгийн олон санал авсан нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардууллаа. Ирэх дөрвөн жил ажиллах 45 төлөөлөгч бүрдлээ. Сонгууль бол улс төрийн өрсөлдөөн. Иргэд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж санал өглөө. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллана” гэлээ.

Хөдөлмөрийн үндэсний намаас НИТХ-д сонгогдоод буй гурван төлөөлөл болох П.Наранбаяр, Д.Гантулга, П.Ганзориг нар  “Бид нийслэлд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал болох түгжрэлийг бууруулахаар ажиллах болно. Бид маш идэвхтэй сөрөг хүчин байж, ард түмний дуу хоолой байх болно. Түгжрэлийг арилгахын төлөө зүтгэнэ. Асуудлыг шийдэхийн төлөөх хамгийн зөв гаргалгааны төлөө зүтгэж, хамтран ажиллана” гэлээ.

Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвшин НИТХ-ын төлөөлөгч болсон Д.Энхтуяа “Бүхнийг гэр хороололд гэсэн уриатай оролцсон. Улаанбаатар хотын 60 хувь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын асуудал зөвхөн гэр хорооллынх биш. Байшин хороололд ч нөлөөлж байгаа учраас ийм уриатайгаар ажиллахаар мөрийн хөтөлбөрөө боловсруулсан” гэв.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж байна.

Ирэх дөрвөн жилд нийслэлд тулгарч буй асуудлыг гардан шийдвэрлэх төлөөлөгч нараар сонгогдсон 45 нэр дэвшигч:

ДҮҮРЭГНАМ
МАНАНХҮН
БАЯНЗҮРХҮ.ОюунзулМ.ТулгатП.Наранбаяр
Д.ЭнхбаярТ.БатцогтД.Гантулга
Н.БаярмөнхД.Пүрэвдаваа
Б.Сүхбаатар
Б.Пүрэвдагва
ХАН-УУЛЖ.АлдаржавхланЛ.ОтгонбаатарП.Ганзориг
Б.Мягмар
Б.Өнөбат
Б.Одсүрэн
СҮХБААТАРМ.ХалиунбатД.Бадарсан
Х.Болормаа
Б.Эрдэнэсүх
СОНГИНОХАЙРХАНЦ.Төрхүү
Р.Дагва
Б.Сэргэлэнбаатар
Ц.Баттөр
Ж.Сандагсүрэн
Н.Баярчимэг
Г.Төгөлдөр
М.Говьсайхан
Н.Алтаншагай
Б.Мөнхцэцэг
НАЛАЙХЧ.Раднаабазар
Б.Нэргүй
БАЯНГОЛД.ИхбаярД.Энхтуяа
Ө.Сумъяабаатар
Ж.Батбаясгалан
Г.Гангамөрөн
Ч.Мэндбаяр
БАГАХАНГАЙС.Эрдэнэбаяр
БАГАНУУРС.Даваасүрэн
Т.Отгонболд
ЧИНГЭЛТЭЙН.Батсүмбэрэл
Б.Мөнхбат
З.Төмөртөмөө
Л.Ариунтуяа

13:00 цагт үнэмлэх гардуулж эхлэх байсан боловч зургаан нэр дэвшигч ирээгүй байгаа тул хүлээлгэсээр байна.

Ж.Алдаржавхлан, Ж.Сандагсүрэн, Г.Гангамөрөн, З.Төмөртөмөө, З.Баянмөнх, Ө.Сумъяабаатар нар ирээгүй байгаа тул түр хүлээхээр боллоо.

+ There are no comments

Add yours