Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр” тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлиг, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1106 дугаар захирамжийн хүрээнд “Номын баяр 2020” арга хэмжээг 09 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор зохион байгуулахаар шийдвэрлсэн бөгөөд 18,19,20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан.

Тус арга хэмжээг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт “Номын баяр-Манай дүүрэгт-Таны дэргэд” гэсэн уриан дор 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа.

“Номын баяр-Манай дүүрэгт-Таны дэргэд” урианы утга нь энэхүү номын баярын үйл ажиллагаа өнөөдөр манай дүүрэгт Та бүхний дэргэд ирлээ гэсэн утгатай юм.
Өдөрлөгийг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан үг хэллээ.

Номын баяр нь Хан-Уул дүүргийн иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах, номын сангийн ач холбогдлыг ойлгуулах зорилготой юм.
Энэ үеэр Номын хямдралтай худалдаа, Номын сангийн танилцуулга, сургалт лекц, хүүхдэд зориулсан хөтөлбөр, Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль номын үйлчилгээ, ном солилцоо, номын хандив буюу иргэдээс ирсэн номыг ангилж сургууль, цэцэрлэг зэрэг газруудад хүлээлгэн өгөх , урлаг соёлын арга хэмжээ зэрэг үйл ажиллагаа боллоо.
.jpg)
Мөн үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүдийн дунд танин мэдэхүйн “АХА” болон “5 асуулт, 5 хариулт” тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд “Аз хур” номын дэлгүүрээр хүссэн номоо худалдан эрхийн бичгийг гардууллаа.
.jpg)
Үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хан-Уул дүүргийн Соёлын ордон, Албан бус насан туршийн боловсролын төв, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан, Монголын хараагүйчүүдийн холбоо, Аз хур номын дэлгүүр зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
