Өчигдрийн байдлаар тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 6.8 сая гаруй байв.
Дээрх тоонууд нь дэлхийн аль ч улс орныхоос өндөр үзүүлэлт юм. Цар тахлын эсрэг сайн ажиллаж чадаагүй гэж шүүмжлүүлж буй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны гуравдугаар сард ярихдаа Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоог 100-аас 200 мянгын хооронд тогтоовол маш сайн үр дүн гэж байжээ.
Үүний өмнөх сард нь нэг өдөрт илэрсэн халдварын тохиолдол 15 хүрэх үед тэр хоёр хоногийн дотор ганц ч халдварын тохиолдол бүртгэгддэггүй болно гэж мэдэгдэж байсан юм.
Өнгөрсөн Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трамптай өрсөлдөж буй Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден “Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Дональд Трампын худал яриа, чадваргүй байдлын улмаас Америкийн түүхэнд хамгийн олон хүнээ алдлаа. Энэ гамшгийн үед ерөнхийлөгч хүний манлайлал чухал хэрэгтэй байгаа ч тэр энэ шаардлагыг хангахгүй байна. Тэр ажлаа хийж чадахгүй, юу хийхээ мэдэхгүй болоод байна. Үүний улмаас Америк дэлхийн бусад улсуудаас илүү их хохирол амсаж байна” гэж хэлжээ.
Харин яг энэ өдөр Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа өөрийн засаг захиргааны цар тахалтай хийж буй тэмцэлд “A+” үнэлгээ өгч байгааг мэдэгдсэн юм.
Энэ үеэр хэлэхдээ тэр “вакцинтай, вакцингүй тун удахгүй АНУ цар тахлын ард гарч чадна” гэж амласан байна.
Эх сурвалж: BBC
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
