Дээрх жолооч нарт Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 дахь заалтаар буюу тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэн шийтгэл ногдуулсан байна.
Явган зорчигчид зав тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлэг “Явган хүний гарц нэвтрэх”-д жолоочийн баримтлах заалтын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
“Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд зам тээврийн осолд өртсөн явган зорчигчийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Иймд явган зорчигч явган хүний гарц гарамаар зам хөндлөн гарах, үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй тохиолдолд ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд оролцогч жолооч явган хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
