ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 9,030,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 460,000 хүн эндсэн байна. Зургаан хоногийн дотор өвчлөл нэг саяар нэмэгдэж, 9 саяд хүрлээ.Сүүлийн 24 цагт 123,000 хүн шинээр халдвар авсан бөгөөд АНУ-д 23 мянга, БНЭУ-д 15 мянга, Бразилд 14 мянган шинэ тохиолдол бүртгэдэж, халдварын тоогоор тэргүүлж байна.
БНХАУ-ын Бээжин хотын хүнсний захаас үүдэлтэй халдварын тоо 220 гаруй бол ойр орчмын гурван хүнсний захад халдвар илэрчээ. Шимфади захаас авсан 200 гаруй дээжид халдвар илэрсэн бөгөөд зөвхөн мах төдийгүй жимс ногооноос илэрсэн байна. Тус улсын Өвчин судлалын төвөөс коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их өсөж үрждэг болохыг анхааруулжээ.
ОХУ-д сүүлийн 24 цагт 7,728 хүн шинээр халдвар авч, 109 хүн нас барсан байна. Манай хил залгаа бүсүүдэд өвчлөл мөн өссөөр байгаа. Эрхүү мужид 191 хүн шинээр халдвар авч, 40 хүн энджээ. Тувад халдвар тасралтгүй нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдоход хүрээд байгааг мэдээлсэн байна.
Манай улсын хувьд өчигдөр 2 хүн шинээр ажиглалтад орж, 6 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Тусгаарлан ажиглах байранд нийт 2,183 хүн байна.119 дугаарын утсанд 120 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнээр АНУ, Швед улсаас гурван иргэн холбогдож мэдээлэл зөвлөгөө авсан. Шведэд халдвар авч, биеийн байдал нь хүн байсан манай улсын иргэний биеийн байдал сайжирч байгаа” гэдгийг хэллээ.
ӨНӨӨДӨР ДОЛООН ХҮН ЭДГЭРЧ, ХӨСҮТ-ӨӨС ГАРЧ БАЙНА
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 359 шинжилгээ хийхэд 352 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долоон хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Халдвар илэрсэн иргэд 6, 11, 12, 29, 38, 39, 63 настай. Хүйсээр нь харвал зургаа нь эрэгтэй, нэг нь эмэгтэй.
Өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Үүнд хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр иргэн, гурван оюутан байгаа. 19-45 насны эдгээр иргэд 17-49 хоног эмчилгээ хийлгэсэн байна.
Ингээд батлагдсан тохиолдол 213, эдгэрсэн 153 болж байна. Эмчилгээнд 60 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 53 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр байгаа. Бид дараагийн онгоцоор ирэх хүмүүсийг хүлээж авах бэлтгэлээ хийж байна. ХӨСҮТ-өөс эмчлэгдэн гарч байгаа хоёр жирэмсэн эмэгтэйн нэг нь төрөх тун дөхсөн учраас сувилал руу шилжихгүй. ХӨСҮТ-д хүүхдээ төрүүлнэ” гэв.
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
