БНСУ-д 12 хүн нас барж, нийт 1595 хүн коронавирусийн халдвар авчээ

БНСУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 334-өөр нэмэгдэж, 1595-д хүрсэн  гэж  тус улсын Эрүүл мэндийн яамнаас Пүрэв гаргийн байдлаар мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 307 нь Дэгү хотод, нийслэл Сөүлд зургаа, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ.  Коронавирусний халдвар авсны улмаас 12 хүн нас барж, 24 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар 21097 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна.  

+ There are no comments

Add yours