Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалын дараа хөл хорионд орно

БНХАУ-ын mongol.cri.cn сайтад мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчлах юм байна. Монголын тухай мэдээ бэлтгэдэг энэ сайтыг Хятадын төрийн хэвлэл эзэмшдэг гэх бөгөөд тус сайтад мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27 буюу өнөөдөр БНХАУ-д айлчилна хэмээн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин мэдэгдсэн байна. Хэрвээ Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү албан ёсны айлчлал хийвэл буцаж ирээд бусдын адил тусгаарлагдаж, хөл хорио тавиулах болно.

+ There are no comments

Add yours