Дэлхий даяар коронавирусын халдвар авсан хүний тоо 82 мянгад хүрлээ

Шинэ төрлийн коронавирусын халдварын тархалт улам бүр нэмэгдсээр байна.

Одоогийн байдлаар Хятад болон Япон улсаас гадна дэлхийн 43 оронд 2303 халдварын тохиолдол бүртгэгдээд байгааг NHK онцоллоо.

Өчигдрийн байдлаар Итали улсад халдвараар өвчилсөн хүний тоо 400 давсан байна.

Түүнчлэн Латин америкийн бүс нутгаас Бразил улсад хамгийн анхны тохиолдол өчигдөр буюу лхагва гарагт бүртгэгджээ. Халдвар авсан иргэн Италийн хойд хэсэг рүү бизнесийн чиглэлээр зочилсон бөгөөд өнгөрсөн баасан гарагт Бразил улсад иржээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Итали улсаас ирсэн дөрвөн жуулчин вирусын халдвартай нь тогтоогдсон бөгөөд улмаар Канарын арлын зочид буудалд байрлаж байсан 700 орчим жуулчдыг одоогоор тусгаарласан байна.

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 82027-д хүрч,2800 хүн нас бараад байна. Харин 33206 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Эх сурвалж: NHK

+ There are no comments

Add yours