Хилийн боомтоор Хятад болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Мөн гуравдугаар сарын 2-ыг хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргасан байна.

Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлэх юм байна. Мөн гуравдугаар сарын 2-ны хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлэх аж.

 

 

+ There are no comments

Add yours