Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XIV хуралдаан хуралдлаа

 Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XIV хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар:
1. Аймгийн ИТХ-ын Ээлжит XV хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай
       1.1 Аймгийн 2019 оны төсвийн зарим зардлын нэршил өөрчлөх тухай
     1.2 Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
       1.3 Аймгийн 2020 оны төсөв батлах тухай
       1.4 Аймгийн хэмжээнд газрын талаар 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлт, 2020 онд баримтлах бодлого батлах тухай
    1.5 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын 2019 онд хийсэн ажлын тайлан
       1.6 Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай
2. Илтгэл илтгэгчийг батлах тухай
3. Жагсаалт батлах тухай
4. Зөвшөөрөл олгох тухай
5. Журам шинэчлэн батлах тухай
6. Цэргийн дүйцүүлэх алба иргэдийн тоо батлах тухай
7. Хугацаа сунгах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XV хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хуралдана. Ээлжит XV хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн асуулт асууж санал хэллээ.  Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XV хуралдаанд аймгийн 2019 оны төсвийн зарим зардлын нэршил өөрчлөх тухай асуудлыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай асуудлыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал,  аймгийн 2020 оны төсөв батлах тухай,  аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай асуудлыг аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн хэмжээнд газрын талаар 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлт, 2020 онд баримтлах бодлого батлах тухай асуудлыг аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Цолмон нар танилцуулахаар тогтож, илтгэл илтгэгчийг баталлаа.
             Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Жагсаалт батлах тухай, Журам шинэчлэн батлах тухай, Цэргийн дүйцүүлэх алба иргэдийн тоо батлах тухай, Хугацаа сунгах тухай гэсэн асуудлуудыг өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталлаа.

+ There are no comments

Add yours