НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 35 өрхийн 86 иргэнээс дуудлага өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Иргэд сайжруулсан түлшийг хэрэглээндээ нэвтрүүлж дадсан ч пийшин зуухны битүүмж муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэрэг аюулгүй байдлаа хангаагүйн улмаас угаартах үзэгдэл их байна. Тиймээс иргэд аюулгүй байдлаа хангаж пийшин зуухны битүүмжлэлийг шалгаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна” гэв.
Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт, тандалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, дүүрэг хороодын 865 албан хаагч төвийн зургаан дүүрэгт хийж, долоон тонн түүхий нүүрс илрүүлэн торгуулийн арга хэмжээ авсан тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ. Иргэдээс ирсэн мэдээллээр холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж байгаа аж.
Агаарын чанар PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурч, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Агаарт хүхрийн хэмжээ их гарсан ч автомашины утаанаас үүдэлтэй гэдгийг тогтоосон талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ.
Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлага ихэсч, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг сүүлийн үед олширч байгаа аж. Өнгөрсөн шөнө гэхэд Сонгинохайрхан дүүргийн 32дугаар хороонд 200 шуудай түүхий нүүрс хэрэглэж байсныг хураан авч торгуулийн арга хэмжээ ноогдуулжээ. Мөн Сүхбаатар дүүрэгт сайжруулсан түлшийг түүхий нүүрстэй хольж хэрэглэж байжээ. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн долоодугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгож байгаа аж.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
