УИХ-ын даргатай хамт нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек болон “Тавантолгой түлш” ХХК-ийн мэргэжилтнүүд ажиллалаа.
Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан мэдээлэлдээ 10 дугаар сарын 2-13-ны хооронд нийтдээ 129 өрхийн 267 хүн угаарын улмаас эмнэлэгт хандсан ч өнөөдрийн байдлаар хүндэрсэн хүн байхгүй. Холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж,иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна гэж дуулгасан юм.
Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар урьд шөнө буюу 2019.10.12-ны өглөөний 06:00 цагаас 2019.10.13-ны өглөөний 06:00 цаг хүртэл 15 өрхийн 37 иргэн эрүүл мэндийн байгууллагууддаа хандсан. Эдгээр иргэдээс 20 хүнд гэрээр зөвлөгөө мэдээлэл өгсөн. Зөвлөгөө мэдээлэл авч, эмчилгээ хийлгэж байгаа иргэд дүүргийн болон өрхийн эмнэлгийн байнгын хяналтад байна гэлээ.
Өнгөрсөн жилээс эхлэн сайжруулсан түлшийг турших ажлыг нийслэлд зохион байгуулсан байна. Тухайлбал, ЖАЙКА Олон улсын байгууллагын төслийн хүрээнд өнгөрсөн өвөл Морингийн давааны айл өрхүүдэд сайжруулсан түлшийг туршжээ.

Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшийг Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд 3-4 сар туршихад ямар нэг эрсдэл гараагүй байна. Одоогоор нийслэлийн Засаг даргын удирдамжаар 18 төрлийн зууханд шахмал түлшийг хэрхэн түлэх тухай зөвлөмжийг ард иргэдэд хүргүүлж байгаа юм байна. Үүнээс гадна бүх айл өрхүүдийн зуух стандарт хангаж байгаа, үгүйд судалгаа хийж эхэлсэн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар утаа нийтийн эрүүл мэнд, эрх ашигт хортой асуудал учир ард иргэд, албан байгууллага, төр засаг бүгд хамтарч нийтийн дайсан болсон утаатай тэмцэх ёстойг санууллаа. Сайжруулсан түлшийг хэрэглэх явцад зарим нэг бэрхшээл учирч байна. Угаарын хийнд хордсон эмгэнэлт хэрэг гарч байгаа нь төр засаг, ард иргэд бид бүхэнд дохио сургамж өглөө. Хаа хаанаа анхаарч утааг багасгах, сайжруулсан түлшийг зөв хэрэглэх асуудлаа хамтаар нь шийдэх ёстойг хэлсэн үгэндээ дурдсан юм.
Ингээд УИХ-ын дарга СХД-ийн 22-р хорооны иргэн Ж.Энх-Амгалангийнд орж сайжруулсан түлшний талаарх санал бодлыг нь сонслоо. Иргэн Ж.Энх-Амгалангийнх төслийн “Дөл” зуухтай юм байна. Урьд нь өдөрт 3-4 удаа нүүрс хийж галладаг байсан бол одоо 2 удаа сайжруулсан түлшээр галладаг, зөв хэрэглээд заншвал давуу тал олон байна гэлээ.
Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек “Дөл” зууханд сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх тухай зөвлөгөө, мэдээллийг өгсөн юм. Тэрбээр зуухны хотолд түлшийг хэт дүүргэхгүй байх, зуухны сойлтыг хаахгүй байхыг сануулсан юм. Мөн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгах, нүх, ан цав гарсан бол бөглөж, яндангаа сайтар хөөлөх хэрэгтэй юм байна.

Үүний дараа СХД-ийн 22-р хорооны иргэн Д.Энхзаяагийнд очлоо. Энэ айл өнгөрсөн жил 5 портер нүүрс түлсэн гэнэ. Энэ жил сайжруулсан түлшинд шилжсэн учир хэмнэлт гарна гэж найдаж байна гэлээ. Сайжруулсан түлш илчийн хувьд сайн байгааг дуулгалаа. Д.Энхзаяагийн гэргий М.Майра хурдан шаталттай, үнс их байгаа тухай дурдаж, хэрхэн зөв хэрэглэх талаар мэргэжлийн хүнээс лавлаж байлаа. Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек хурдан шаталттай байна гэдэг нь сайн үзүүлэлт гэдгийг онцоллоо. Учир нь түүхий нүүрс чийг ихтэй учир уугилт ихтэй. Харин сайжруулсан түлш чийггүй учир уугиж утаа гаргахгүй, илч өндөр, шаталт сайн байна гэсэн үг гэдгийг тайлбарласан юм.
Хэрэглэгчид сайжруулсан түлшний илч, чанарт ам сайтай байна. Харин хэрэглэх аргад сайн суралцах, хорт хийнээс сэргийлэхэд сайн анхаарах шаардлагатай байгаа нь анзаарагдлаа. Иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа ч айл бүрт хүрч хараахан чадахгүй байгааг иргэд сануулж байв.

Гэр хорооллынхон утаа үнэхээр багассаныг хэлж, төслийн бус ердийн зуух, нам даралтын зуух, ханан пийшинтэй айлууд зуухаа солих, пийшингийнхээ утаа, угаар алдаж болзошгүй хэсгийг бөглөж таглах, яндангаа сайжруулах шаардлагатай байгаа юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
