Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дорноговь аймгийн Мандах сумын Баянхошуу багийн “Аргалант-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 48 км-т өнөөдөр буюу 2019.10.11-ний өдрийн 01:08 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Онцгой байдлын газарт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батсугараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

+ There are no comments

Add yours