Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уурхайчидтай уулзах үеэр ажилчид дээрхи асуудлаар санал, хүсэлтээ хэлж, сүүлийн 10 орчим жил төр засагт хандсан ч шийдвэрлүүлж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Ерөнхий захирал ажилчдын санал хүсэлтийг газар дээр нь хурдан шуурхай шийдвэрлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзалтын танхимаас шууд ярилцаж, улмаар дээрх асуудал биелэх боломжтой болсныг дуулгасан юм.
Салбарын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан тушаалаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулсанаар ийнхүү баталгаажиж байна. Тодруулбал, уг жагсаалтын “хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн 1 дэх хэсэгт “Илчит тэрэгний түлш шүүрийн цехийн засварчин”, 27 дахь хэсэгт “Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч, нунтаглан баяжуулах хэсгийн насосны машинч, нунтаглан баяжуулах хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин” гэсэн ажил мэргэжлийг дээрх ангилалд шинээр нэмж оруулжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллагсдад нэн чухал уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Орхон аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг баталгаажуулж хэлсэн нь уурхайчдын талархлыг хүлээв.
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн голлох ажил мэргэжилд тооцогдох дээрх мэргэжлүүд энэхүү ангилалд орсноор хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох эрх уурхайчдад нээгдэж байна. Нийгмийн даатгалын тухай хуулинд зааснаар ийм нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байгаа даатгуулагч нар 5-10 жилийн өмнө тэтгэвэрт гарах юм. Өөрөөр хэлбэл, ердийн нөхцөлөөр эмэгтэй даатгуулагч 55 настай тогтоолгож байхад 4 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан эмэгтэй 50 насандаа, харин халуун, хортой нөхцөлд ажилладаг бол өөрөө хүсвэл 45 насандаа тэтгэврээ тогтоолгох боломжтой юм. Энэ нь ердийн тэтгэвэр тогтоолгож байгаа хүнээс 60-120 сарын өмнө тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг. Мөн л эрэгтэй даатгуулагчийн хувьд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэврийг 5-10 жилийн өмнө тогтоолгох эрхтэй болж байна.
М.Балжинням
Эх сурвалж “Erdenettoday.mn”
More Stories
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
