Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас соёл, урлагийн олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг илрэл нь Дорнод аймгийн Чойбалсан хотноо байрлах Монгол дайчдын хөшөөний өмнөх 60м2 талбайд “Халхын гол” сэдэвт монументаль ханын чимэглэл, шигтгэмэл цуврал зургийн цогцолборыг бүтээх ажлыг санаачлан хэрэгжүүллээ.
Нээлтийн үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Дорнод аймгийн Засаг даргын орлогч, Халх гол Дорнод аймаг дахь ойг зохион байгуулах комиссын дарга Ш.Ёл нар нээв. Нээлтэнд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс, ойг зохион байгуулах комиссын гишүүд болон Дорнод аймгийн ард иргэд энэхүү бүтээн байгуулалтыг орон нутагт нь бүтээсэн явдалд сайшаан талархал илэрхийллээ.
Анх 1971 онд Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборыг босгож дотор талын дугираг ханан дээр нь Зөвлөлт-Монголын дайчдын дурсгалд зориулсан өнгөт чулуун шигтгэмэл зураг бүтээсэн байдаг.
Мөн 1989 онд Чойбалсан хотод Монгол дайчдын дурсгалд зориулсан хөшөө босгож хөшөөний ард талд нь нум хэлбэртэй ханан дээр дайны жилүүдийн үйл явдлыг харуулсан шилэн шигтгэмэл понарам зургийн цогцолбор бүтээжээ. Социализмын үед босгосон эдгээр шигтгэмэл зураг нь үйл явдлыг шууд бодитоор дүрсэлсэн реалист арга илэрхийлэлтэй чимэглэлийн зургийн бүтээл болсон юм.
Харин наян жилийн дараа буюу энэ онд дэлгэмэл понарам зургийн цогцолборын эсрэг талд түүхэн ялалтыг хүндэтгэн мөнхөлсөн агуулгатай шинэ шигтгэмэл зургийн цогцолборыг бүтээлээ. Уг бүтээлийг зураач Д.Будбаярын загвараар залуу уран бүтээлчид урласан юм.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хууль тогтоомжийн хэрэгжилт-Эрчим хүчний салбарт” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.06.25/ эрчим хүчний салбарын инженер, экспертүүдтэй...
