Улсын хэмжээнд 23 сургууль шинээр ашиглалтад оржээ

2019 онд БСШУСЯ-наас улсын хэмжээнд 48 сургуулийг ашиглалтад оруулж, 21,420 хүүхдийн суудлыг шинээр нэмэхээ зарлаж байсан. Үүнээс 23-ыг нь энэ сарын эхний долоо хоногт багтан ашиглалтад авахаар ажиллаж байна.

Өнгөрсөн наймдугаар сард хуваарийн дагуу шинээр баригдсан боловсролын байгууллага болон тэдгээрийн өргөтгөлөөс долоог нь албан ёсоор хүлээн авчээ.

Баригдсан сургуулиудын үр дүнд өнөөдрийн байдлаар зөвхөн нийслэлийн хэмжээнд нэг ээлжиндээ 3,580 хүүхэд хичээллэх хүчин чадал нэмэгдээд байгаа аж.

+ There are no comments

Add yours