“И март”-аас шаардлага хангаагүй 83.4 тонн бүтээгдэхүүнийг устгажээ

“И март”  дэлгүүрт гал гарсанаас болж шаардлага хангахгүй болсон 83.4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгасан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Скай хайпер маркет” ХХК-ийн “Чингис” И-март салбарт гал гарсантай холбогдуулан НМХГ-ын 28 улсын /ахлах/ байцаагчид хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт явууллаа. Тус шалгалтын үеэр хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83,4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд орууллаа.

Ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд хамруулж байна. Лабораторийн шинжилгээний хариу гарсаны дараа худалдаанд гаргах эсэхийг шийдвэрлэх юм.

image

+ There are no comments

Add yours